Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.
-Та НӨАТ-ын буцаан олголтын системийн “автор”. Энэ систем хүссэн үр дүн авчирсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс 1997 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) авч байсан ч үндсэн ухагдахуунаас хазайлгаж, дампууруулсан байсан. Тиймээс 2015 онд дөрвөн төрлийн татварыг шинэчилсэн. Үүний нэг нь НӨАТ-ын тухай хууль юм. Татварын системийн дөрвөн том хуулийг шинэчлэн найруулсны дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийг шинэчилсэн. Нэг ёсондоо 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн бүртгэлийн системтэй холбоотой хуулиудыг шинээр найруулж хэрэглэсэн. Иргэддээ НӨАТ-ын 20 хувийг буцааж өгч байгаа үйл явцын үр дүнд бизнесийг бүртгэх, гарч байгаа бүх санхүүгийн баримтыг бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. 2016 онд НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд манайд ердөө 1600 кассын машин л байсан. Хоёр жилийн хугацаанд 110 мянган кассын машинтай болсон. Өнөөдөр 220 мянган кассын машин ажиллаж байна. Өмнө нь нийт зах зээлийн 60 хувь нь хар зах зээл байсан. Үүнийг ил гаргахын тулд иргэддээ боломж олгох ёстой юм байна гэж үзээд, НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, буцаан олголт авах боломж олгосон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны татварын орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол 2017 оны аравдугаар сарын байдлаар татварын орлого нэг их наяд төгрөгөөр давсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн тусламжтайгаар бүх төрлийн татварын орлого биелсэн. 2016 онд иргэд эхэндээ итгээгүй. Бид идэвхжүүлэхийн тулд хоёр үйл ажиллагааг зэрэг явуулсан. 2016 оны ажлын үр дүнд 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан.
-НӨАТ-ын системийн үр дүнд татварын орлого нэмэгдсэн. Мөнгөний урсгалыг ч тодорхой хэмжээнд хянадаг болсон болов уу?
-Татварын орлого 2017-2019 онд дандаа 30-40 хувийн биелэлттэй байсан. НӨАТ-аар дамжаад хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үүнийгээ дагаад даатгалын орлого жил бүр 30 хувь давж өссөн. Анх 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан бол одоо 90 их наяд төгрөг тэмдэглэгдэж байна. Давхардсан тоогоор явдаг, буруу ойлголт төрүүлчих вий. Ямар ч байсан мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд хянадаг болсон. Татварын орлогуудыг бүртгэлжүүлсэн. 2015 онд татварын системүүдээ өөрчилье гээд, тухайн үеийн УИХ-д зэрэг хуулиуд орсон юм. Ганцхан НӨАТ-ын хууль батлагдаад, татварын хуулийн яг үндсэн өөрчлөлтийн концепц нь батлагдаж чадаагүй юм. Бүр хойно У.Хүрэлсүхийн засгийн газрын үед 2019 оны гуравдугаар сарын 19-нд эдгээр хуулиуд батлагдсан. Та анзаараарай. Covid-19 гарснаас хойш татвараар гомдоллосон аж ахуйн нэгжүүд байхгүй. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хуучин 25, 10 гээд хоёр шатлалтай байсан дээр дахин 1 хувийн татвар гаргаад ирсэн. ААНОАТТХ-иар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгж өгсөн татварынхаа 90 хувийг буцаан авч байна. 2016 онд энэ хуулийг хэрэглэсэн бол НӨАТ илүү үр дүнтэй байх байсан.
Иргэн, аж ахуйн нэгж ажил үйлчилгээ аваад татвараа төлдөг. Иргэдийн оруулсан орлогоос компани татвараа улсад тушаах ёстой. Гэтэл компани, төр хоёрын хооронд дандаа асуудал үүсдэг. Татвараа бага төлдөг. Тиймээс иргэнд НӨАТ-ын тодорхой хувийг өгөнгүүт иргэд компанийг хянаад ирмэгц иргэд, төр, компани гэсэн гурвалжин үүсээд, харилцан бие биедээ хяналт тавьж эхэлсэн.
Та санаж байгаа бол кассын хажууд талон овоордог байсан. НӨАТ-ын буцаан авалтын систем үйлчлээд эхлэснээр одоо нэг ширхэг ч талон кассны хажууд үлдэхээ больсон.
Гэтэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акц хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихдээ жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож баахан дэвэргэсэн. Тухайн үед нь би, хулгайч, худалчуудыг дэмжихгүй шүү гэсэн ярилцлага өгч байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 4 тэрбум төгрөг гаргаж байж манай 43 программист залуу энэ системийг хийсэн юм. Хар зэх зээл дээр мөнгө угаадаг, татвараас зугтдаг бүлэглэлүүд энэ системийг устгах гэж их оролдсон.
-Одоо иргэд жилд хичнээн төгрөг буцаан авалтаар авч байна вэ?
-Жилдээ бид 160 тэрбум төгрөг, улиралд 40 тэрбум төгрөг буцаан авч байна. Сүүлд Ч.Хүрэлбаатар сайдын үед улирал тутам буцаан олголт өгдөг болсон. Бид НӨАТ-ын системдээ үндэслээд бусад татварын системээ хөгжүүлэх ёстой. Би 2005 онд Сүхбаатар дүүргээс сонгуульд нэр дэвшээд, НӨАТ-ын буцаан олголтын 30 хувийг буцаан өгнө гэсэн мөрийн хөтөлбөртэй орж байсан. Тэгэхэд НӨАТ буцна гэж юу байх вэ гээд хэн ч итгээгүй.
-НӨАТ-ын системийг хөгжүүлэхэд залуусын оролцоо их байсан гэдэг. Мөн дата, технологи ч чухал байсан болов уу?
-НӨАТ-ын системийн үндсэн дата баазыг Монголд 43 залуу хийсэн юм шүү. Дээр нь IT-гийн технологи, гар утсны системийн үндсэн дээр энэ систем хөгжсөн. 2005 оноос хойш гар утасны систем хөгжөөгүй бол энэ системийг ажиллуулахад маш хүндрэлтэй. Технологи маш чухал байсан. Маш өндөр өртөгтэй. Унтрааж болохгүй систем. Өнөөдөр 90 их наядын 600 сая талон цугларсан.
-Энэ системтэй уялдуулаад одоо юуг хэрхэн өөрчлөх боломжтой вэ?
-Гаальтай шууд холбох хэрэгтэй байгаа юм. Гааль дээр бараа, бүтээгдэхүүн орж ирэхэд яг татвартайгаа адилхан кодоор кодлогдоод, бүх барааг бүртгэлжүүлэх боломжтой. Дараагийнх нь НӨАТ-ыг ялгавартай өгөх бүрэн бололцоо байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, НӨАТ-ын баримтаар мөнгөний урсгалыг хянаж байна. Барилга, уул уурхайн салбарт хар мөнгө эргэлдэж байна гэдэг. Жишээ нь, барилгын салбарыг дэмжье гэвэл НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих ёстой. НӨАТ-ын систем дээр ялгавартай ая, хөгжим тоглох нь Ерөнхий сайдын ажил байхгүй юу. Энийг сайн ойлгохгүй байна. Одоогийн Сангийн сайд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувийг байхгүй болгоно гэх зэргээр ярьж байна. Өөрсдөө яг үндсэн философийг нь ойлгоогүйд асуудал байгаа юм болов уу. НӨАТ-ын системийн үр өгөөжийг МАН-ын нөхдүүд одоо хүртэл ойлгохгүй байна. Ардын намын залууст хэлмээр байгаа юм. Бид коммунизмыг ойлгоогүй. Марксын “Капитал”, Лениний зохиолуудыг ойлгоогүй олон жил коммунизм байгуулах гэж оролдсон. Бид “Капитал” зохиолыг ойлгоогүй байж коммунизм байгуулах гээд дампуурсан байхгүй юу. Яг түүнтэй адил НӨАТ, бүртгэлийн, татварын системийг ойлгоогүй байж дампууруулах гээд байдаг. Онолынх нь хувьд сайн судлах хэрэгтэй. Бид НӨАТ-ын системийг үндэслээд улсын төсөвт орлого бүрдүүлдэг нөхцлийг сайн хийчихсэн. НӨАТ-ын мөнгийг буцаагаад ашигтай зарцуулах ажлыг төр засаг хийхгүй байна.
-Та төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь төрд нь буцаагаад өгчих хэрэгтэй гэж ярьж байсан. Үр дүн нь юунд байх вэ?
-НӨАТ-ыг гурван субъект буцаан авч байна. Иргэн, төр, аж ахуйн нэгж. Энэ системийг бид ганцхан иргэндээ буцаадгаар хийсэн. Хэрвээ тендер төрийн ажил үйлчилгээг авлигагүй, шударга болгоё гэвэл төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь төрд нь буцаагаад өгчих хэрэгтэй. Иргэн 20 хувь буцаан авч байгаагийн адил төрийн байгууллагууд жилийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь буцааж татаж авбал дараа жилийн санхүүгийнх нь суурь болно. Тэгвэл авлига хээл хахууль, тендерийн будлиан гээд асуудлууд санхүүгийн хувьд маш их хумигдах юм. Үүнийг төр өөрөө хийхгүй байна. Төрийг хийгээсэй гэж бодож байна. Аж ахуйн нэгжид ялгавартай НӨАТ тогтоох бололцоо байгаа юм. Үйлдвэрлэлийн, үйлчилгээний НӨАТ хоёр байна. Ашгийг тэнцүүлэхийн тулд НӨАТ тогтоох арга бий. НӨАТ-ын системийг цааш нь хөгжүүлэхгүй байгаа нь харамсалтай.
Тха 2021-11-02 122.201.22.14
Татварынхан хэдхэн НӨАТ төлөгч нартаа арслан заан
Zochin 2021-11-02 202.21.108.165
Estoi zov yarij baina .
зочин 2021-11-02 192.82.65.72
Маш зөв гаргалгаа.
Иргэн 2021-11-02 202.21.96.212
НӨАТ бол маш сайн механизм, илүү л боловсронгуй болгож хөгжүүлэх ёстой юм байгаан.
Зочин 2021-11-02 199.249.230.108
**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-02 66.181.161.106
Gaihaltai saihan sanaa bn Tand bayrlalaa Zasag n hiigeesei
зочин 2021-11-02 192.82.72.233
Лхагважав үнэхээр зөв ярьж байна. Жавхлан гэдэг мал энэ хүнээс ядаж үг сонсох хэрэгтэй. Зарчмын хувьд НӨАТ чинь татвар биш, далд эдийн засгийг хэрэглэгчдээр дамжуулж ил гаргах механизм юм билээ. Үр дүн хангалттай гарсан. Даанч илт харлуулаад, нэг хэсэг залуучуудыг нь буруутгаж байсан.
Зочин 2021-11-02 103.57.92.160
Нэгд: 2016 оны НӨАТ-ын хуулийн төсөл санаачлагч нь МҮХАҮТ болон Лхагважав биш.
Хоёрт: алтваа ттаварыг тэр тусам НӨАТ-ыг төсөвт орлого оруулахын тулд хураадаг болохоор буцааж өгөх нь утгагүй, тэр тусмаа импортын НӨАТ-ыг буцааж өгнө гэвэл дотоодын үйлдвэрлэл хэцүүддэгийн.
Гуравт: НӨАТ-ыг ялгавартай тогтоовол хоорондын ялгааг нь зааглахад хүндрэлтэйгээс гадна хасалт хийхэд түвэгтэй болдог юмаа.
Тиймээс бид гэж өмчлөх хэрэггүй. Энэ бол чиний санаа огт биш.
Зочин 2021-11-02 202.126.88.153
Иргэнд 100 хувь буцааж өгөх ёстой. Үүний төлөө л гэхэд жагсаж болно. Гэвч үхэрнүүд юугаа мэдэх вэ? Дэмий л Жавхлангийн суултын талаар хөөрөлдөцгөөнө. Компани худалдан авалт, ажил үйлчилгээнд нөатыг ялгавартай төлөх ёстой. Худалдан авсан бараа материалдаа шууд 10 хувийг тайлагнана. Харин ажил үйлчилгээнд Нийгмийн даатгалаар дамжуулан төлж татвараас тооцох нөатыг суутгуулж хасуулах ёстой. Жишээ нь барилга угсралтын ажил байлаа гэхэд онцлогоос хамаарч гэрээний дүнгийн 45-55 хувьд ногдох
Зочин 2021-11-02 202.126.88.153
Нөатыг тайлагнаж төлөх ёстой. Харин бусад нь хасагдана. 100 сая төгрөгийн ажилд 10 саяыг нөатад төлөх биш 5 саяыг төлөөд эхэлбэл компанид хамаагүй ээлтэй болоод ирнэ. Харин ажиллуулсан хүмүүсээ гэрээгээр бүртгэлжүүлж харгалзах даатгал, хураамжийг төлж байх ёстой. Татвар ч энэ талаар шалгалт явуулж бичиг баримтыг нь шалгадаг байх ёстой. Ингэхгүй болохоор компанийн нуруун дээр хэдэн давхар ачаалал ирж байна.
364 2021-11-02 202.179.25.242
Лхагжав харин энийг бол ЗӨВ яриад байгаа юм шиг, Ярьсаар байгаад л Сайханбилэгийн үед эхлүүлж чадсан, одоо улам төгөлдөржүүлэх талаар ярьж байна. Ярьсныг нь хийвэл тэр олон байцаагч, хяналт гэж явахгүй, хахууль багасаад Иргэд л хожмоор байгаа юм уг нь. МАН ч санаатай хийхгүй л дээ. жишээ нь ЭЗБХ-ны хорооны дарга Ганбаатарын Оргил дэлгүүрийн ихэнх толан нь ибаримт-д уншигддагүй шүү бас баахан баар савнууд зориуд сугалааны дугааргүй хэвлэж өгөнгүүт сугалааны дугааргүй гээд уншдаггүй юм билээ.
Яана даа Монголчууд 2021-11-02 202.126.90.34
Манай улсын Ард Иргэд үнэхээр ТЭВЧЭЭРГҮЙ юмаа, түр хугацаанд хил хаах зуур хамаг юмныхаа үнийг ямар ч ҮНДЭСЛЭЛГҮЙ Нэмээд амь тэмцээл, тэр тусмаа НАЙМААЧИД гэж ямар ч БОДЛОГОГҮЙгээр Үнэ Ханш нэмж, Алс Ирээдүйгээ Харах Чадваргүй дэмий хүмүүс байнаа , Тун Харамсалтай …. Нийтээрээ Улсын ямар ч Хууль цааз, Дүрэм, журам стандарт мөрдөнө гэж байхгүй, Бүгд Үл Ойшооно…"Би л болж байвал бусад нь ямар хамаатайн" гсн өөдгүй арчаагүй сэтгэхүйтэй улс шүү энэ Монгол ……
Болд 2021-11-02 202.131.245.210
Ер нь хамгийн их хил галиар авилгал өгч оруулж ирж байгаа бараа бол барилгын материал 100 айл дээр НӨАТ өгдөг нэгч газар байхгүй Ер нь бодлогын хэмжээнд сууж ажиллах хэрэгтэй байгаам Жишээ нь Шинэ автомашины буцаан олголт 2% байхад болно Бензин шатахуун 2% байхад болно Ер нь буцаан олголтоо өндөр болгоод татварын баазаа өртгөтгөх чиглэл рүү явах ёстой байгаам Даан ч иймэрхүү бодлогын ажил хийдэг хүн алга Бүгд цүнх баригч нар Том том машин унасан үнэтэй брэнд хувцас өмссөн орлогоосоо зарлага нь
Оноч 2021-11-02 66.181.160.114
яг үнэн.
Болд 2021-11-02 202.131.245.210
Энэ хүн зөв яриад байгаа юм НӨАТ-н буцаан авалтыг дор хаяж 5% болгочихвол хил гааль дагасан авилгаль тэр хэмжэгээр багасан Ер нь НӨАТ-н татварын буцаан авалт төлөлтын схемийг төр барьж байгаа хулгайч нар өөрслөө сайн ойлгодоггүй юм шигээ НӨАТ-н буцаан авалт өндөр байх тусам худалдан авагч Е баримт шаардана Импортлогч нар хил дээр төлөөгүй авилгал өгч хилээр оруулсан бараан дээр НӨАТ-н Е баримт олгоод байвал өөрсдөө өрөнд орох тул хил дээр НӨАТ өө хуулийн дагуу төлөөд явах нь өөрсөдд нь ашигтай
Зочин 2021-11-02 192.82.68.154
НӨАТ-н төсвийн их том орлого шд. Яаж болиулах юм. Бусад орнууд буцааж олгодог юм гэж тархи угаахаа болио. Зөвхөн гадагшаа экспортлох үед НӨАТ 0 хувь буюу төлсөн нөат -г буцааж олгодог. Амьдралгүй, үндэслэлгүй поп юм ярьж тархи угаахаа боль. Энэ угаасаа хяналтын бас хэрэглээний татвар.
Zochin 2021-11-02 66.181.170.73
Iimerkhyy khymyysee said maidaar taviad ikh khural murliin ishyyn bolgochikhoj boldoggyi l yum baikhdaa.
Зочин 2021-11-02 192.82.85.251
ОВОО ШОУЧИН ГАР ШҮҮ НӨТТИЙГ САНААЧЛАГЧ БУЦААН ОЛГОНО ГЭСЭН ХАА БАЙНА
Zochin 2021-11-02 192.82.65.103
Aygui bol NUAT iig ni Gaalitai ni holbochihson um uu holboh gej bga baih. Tegeed hunii hiisen umiig uuruu hiisen bolgoj yarih beltgelee hiij bgaa bzi
Зочин 2021-11-02 64.119.26.235
yun 20 wee 2 huwi l butsaan olgodog uldseniig ni uursdee eldew zamaar huwaaj iddeg biz dee
ШИНЭ 2021-11-02 139.5.217.94
ЭЗ хөгжлийн сайд бол энэ хүн юм шүү . Монгол Улсын татварын системийг зөв гольдрилд нь оруулах суурь бааз бодлогыг хийгээд өгсөн түүгээрээ эрдмийн зэрэг хамгаалсан хүн шүүдээ Тиймээс ойрын үед эдийн засгаа ерөнхий днь зөв гольдрилд нь оруулья гэвэл Б Лхагважавыг ЭЗ Хөгжлийн сайд болгохоос эхэлнэ дээ
mgl 2021-11-02 202.126.89.89
tur ene met huniig ashiglah yostoi.
mgl 2021-11-02 202.126.89.89
Tur ene met humuusiig ashiglaach.
Zochin 2021-11-02 192.82.65.103
Ene yugaa medeh ve dee.Dandaa hudlaa yarina.Neg l ih NUT yarisan chuhal hun.
lkaagii 2021-11-02 203.91.115.245
chi yu meddeg yum tegeed Yaridaa gertee komment bichih huuhed hiih 2 iig l chaddag yumnuud ingej hutsah yum