Барууны орнуудад "Halloween" буюу сүнсний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ баярын гол онцлог нь хүмүүс аймшгийн эсвэл өөр ямар нэгэн дүрд хувиран хувцасладгаараа онцлог. Тэгвэл өчигдөр болсон баярын үдэшлэгт Ким Кардашиан сансрын нисгэгчийн хувцсыг санагдуулам мөртлөө ковбой загвартай мөнгөлөг өнгийн өмсгөлөөр гангарсан нь олны харааг булаажээ. Түүний энэхүү хувцсыг Францын загвар зохион бүтээгч Тьери Мюглер урласан аж. Мэдээж Кимийн нэрийн хуудас болсон төгс галбирыг тодотгох үүднээс биеийн аль аль хэсгийг нь ил гаргахаа загвар зохион бүтээгч Тьери Мюглер сайн мэдсэн нь харагдаж байна.Кимийн өмссөн малгай нь ковбойг санагдуулам бөгөөд инстаграмдаа зургаа "Ковбот" гэх тайлбартайгаар оруулжээ.
Холбоотой мэдээ