Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөвөөр дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Сарын эхний арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, хоёрдугаар арав хоногт агаарын температур өмнөх үеэсээ -3-8-аар хүйтэрнэ. Энэ сард олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.
МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:
Арваннэгдүгээр сарын 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
Энэ сарын 7-ныг хүртлэх цаг агаарын урдчилсан төлөв байдлаар
- 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Сарын эхэн болон дунд үед хүйтний эрч чангарч, -3-8 градусаар илүү хүйтэрнэ. Арваннэгдүгээр сар гарын эхэн болон дунд үед, мөн сүүлчээр нийт нутгаар цастай. Салхины хурд 5-10 м/секунд байх төлөвтэй бол сарын сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ