"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан" | News.MN

"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

Гуравдугаар тунд хамрагдах иргэдийн тоог нэмэхээр Засгийн газраас аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах болсноо өчигдөр /2021.11.1/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хэдийгээр нэмэлт тунг хийж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч иргэдийн идэвх сул байгаа. Түүний шалтгаан, үр дүн болоод цаашид дахин нэмэлт тунгууд хийгдэх эсэх талаар Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөлөөс тодрууллаа.

АРД ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ БАЙГАА ГОЛ ЗЭВСЭГ НЬ ВАКЦИН

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ “Нэмэлт тунг хийлгэснээр иргэд нийгмийн амьдралд хязгаарлалтгүй оролцох боломжтой болно. Өөрөөр хэлбэл хатуу хөл хорио тогтоохгүй байх, боловсролын байгууллага болон бусад бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт тунг хийж байгаа. Тиймээс олон нийтийн дэмжлэг чухал.

Covid-19 мутацилагдах тутамд түүний эсрэг дархлаа тогтоох вакцины идэвх сулардаг. Дельта хувилбарын эрсдэлийн тухайд хамгийн гол зэвсэг нь III тун.

Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад 14-21 хоног өнгөрсөн иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 0.2 хувь нь л халдварт өртсөн байгаа юм. Тэгэхлээр нэмэлт тунгаас болгоомжлох гэхээсээ илүү идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Иргэдийг уриалсан ч идэвх сул байгаа учир тодорхой зохицуулалтыг хийж албан байгууллагаар нь хамруулж байгаа. Цаашид ч мөн идэвхжүүлэлтийг нэмэх байх. Энэ нь албан хүчээр мэт харагдаж байгаа ч ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон шийдвэр” гэсэн юм.

ОЛОН УЛСАД ВАКЦИН ДАХИН ХОМСДОЖ БАЙХАД МОНГОЛ УЛСАД НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Израиль, Их Британи, Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Унгар, Европын холбоо, АНУ-аас гадна олон улсад Covid-19-ийн эсрэг вакциныг хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомсдолд орж байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсэн. Харин Монгол Улсад вакцины нөөц хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм.

Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан. Иймээс манайд эхний ээлжинд ирсэн вакцинуудын хадгалах хугацаа арваннэгдүгээр сард дуусах байсан ч 60-90 градуст хадгалж чадвал автоматоор гурван сар хадгалагдах боломжтой болсон. Гэхдээ вакцины шошго дээрх хадгалах хугацааны мэдээлэл өөрчлөгдөхгүй.

Ингэснээр ойрын үед хадгалалтын хугацаа нь дуусах вакцин байхгүй бөгөөд устгалд оруулахгүйгээр солих боломжийн талаар ч харилцан хэлэлцэж байгаа гэдэг хариултыг өглөө.

ХОНОГТ БАТЛАГДАХ ТОХИОЛДЛЫН ТООГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 50 ХУВЬ ВАКЦИНД ХАМРАГДСАНААР ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр нийт хүн амын 30 хувь нь нэмэлт тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь руу буурах тооцоолол бий. Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь вакцины бүүстэр тунгаа хийлгэвэл хоногт батлагдах тохиолдлын тоо хоёр дахин буурах боломжтой. Шат дараатай гаргаж буй шийдвэрүүдийн тусламжтайгаар өнгөрсөн сард нэмэлт тунг хийлгэх иргэд идэвхжиж эхэлсэн.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Covid-19-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон. Энэ нь оновчтой шийдвэр байсан. Яамны зүгээс иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр судалгааг хийхэд тогтмол оролцож байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-02 199.249.230.108

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-02 202.21.97.30

вакцины хадгалах хугацааг сунгах гэдгийг огт ойлгодоггүй ээ???

Avatar

Зочин 2021-11-02 66.181.180.116

Үйлдвэр нь өөрсдөө сунгасан гэнэ.

Avatar

зочин 2021-11-02 202.21.127.170

гуравдугаар тунд бага хамрагдаж байгаа нь 2 дугаар тунгаа хийлгээд өвдсөн хүн олон байгаатай холбоотой л байх даа.

Avatar

Жирийн иргэн 2021-11-02 202.131.227.82

Ямар ч төрлийн вакцин хийлгэсэн 3 сар болоод л дархлаа нь буурна, одоо вакцин, олныг хамарсан шинжилгээ үр дүнгүй болсон гэдгийг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн, өөрсдөдөө л найдацгаа.

Avatar

Зочин 2021-11-02 202.21.107.101

sinofarm ni 2023 ond hugatsaa duusah vactsin bna lee. phizeriin haraagui

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

Танай хятад вакцин үнэхээр аймаар юм байна билээ. Явчихаа шахсан. Одоо ч болих уу даа.

Avatar

Зочин 2021-11-02 66.181.180.116

Вакцин хийлгээд явах шахсан бол ковид тусвал чадрах нь байна шүү. Маскаа сайн зүүгээрэй дээ. Чамаас бусад нь зүгээр байна шүү. Амьсгаа минь.

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

"Вакцины хадгалах хугацааг Монгол Улс шийдвэрлэж, ЭМЯ нь хоёр сараар сунгасан" юм уу? Аааааааааааааааа ха ха ха ха ха ха

Avatar

Зочин 2021-11-02 59.153.113.26

АНусыг улам л доош хийсээр байгаа этгээд ямар ч асуудал дээр өөрсдийгээ худал дөвийлгэж бусдыг доромжлох аллергитэй юмаа

Avatar

зочин 2021-11-02 202.179.24.97

Өөрсөдөө үйлдвэрлэдэггүй байж Дураараа вакцины хадгалах хугацааг 2 сараар сунгаж болно гэж үү,

Avatar

Заагч 2021-11-02 202.9.46.205

Битгий хуцаа хог вирус хятад луухаанаа хог хятад вакцинаар Монголчуудыг устгасаар хог хятадыг устгавал вирус арилна.

Avatar

Зочин 2021-11-02 122.201.31.253

ДЭМБ 3 дахь тунг хийж байгаа орнууд амин хувиа бодолгүйгээр вакцин хүрэлцэхгүй байгаа орнуудад тэр вакцинаараа туслаачээ л гэж байгаа,
Баттулга ерөнхийлөгч маань бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн биеэр хөөцөлдөж бүтээсэн ганц ажил, 30 мянган хониороо авсан Хятад вакциныг МАНгарууд муулаад байхдаа яахав дээ

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

"III тунгийн албадлага нь эрсдэлээс хамгаалах оновчтой шийдвэр" гэж яг хэн хэзээ хэлсэн юм бэ, нус цэг эмээ нь ээ?

Avatar

Зочин 2021-11-02 66.181.160.86

ВЕРОЦЕЛЛ, СПУТНИК, АСТРА ЗЕНЕКА ТАРИУЛСАН ХҮМҮҮС ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛ МАНАЙ ГЭР БҮЛД БАЙНА. ЯМАР Ч ВАКЦИН ТАРИУЛЛАА Ч ХАЛДВАР АВАХДАА ХҮРВЭЛ АВНА!!! ВАКЦИН ТАРИУЛЧИХААР ХАЛДВАР АВАХГҮЙ МЭТЭЭР ХУЦАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ӨМХИЙ МАН-ЫН П И З Д А НУУД!!! ХАЛДВАР АВБАЛ ҮХЭХ ЭРСДЭЛИЙГ НЬ ВАКЦИН БУУРУУЛЖ БАЙЖ МАГАДГҮЙ. ГЭХДЭЭ ВАКЦИНЫ ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА НЬ ТОДОРХОЙГҮЙ. ВАКЦИНААС ИЛҮҮ ДЭГ ЖУРАМ, ОЛНООР ЦУГЛАХГҮЙ БАЙХ, МАСК Л ХАМГААЛНА.

Avatar

бас үгүй л дээ 2021-11-02 59.153.115.93

Хүмүүс бүгдээрээ л салхин цэцэг, гахайн хавдрын вакцин төөрөхдөө хийлгэсэн. Тэгэхдээ тусдаг. Хийлгэсэн хийлгээгүйн ялгаа юу вэ гэвэл тусах магадлалыг бууруулна, туссан ч хүндрэх магадлалыг л бууруулна. Холливуудын кино шиг хийлгэнгүүт л огт тусахаа болих вакцин байхгүй

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

Танай хятад вакцин үнэхээр аймаар юм байна билээ.

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

ДЭМБ-аас 3-р тунг зөвшөөрсөн юм уу?

Avatar

Зочин 2021-11-02 66.181.180.116

Вакцины ачаар үхээгүй ч юм бил үү.

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

Бүүстер тун хийж байгаа манайхаас бусад бүх улс оронд 2-р тун, эсвэл өвдөөд эдгэснээс хойш 6 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа эмчид үзүүлж байж шаардлагатай бол бүүстер тунг хийж байгаа .АНУ-д 65-аас дээш насны хүнд өвчтэй, байнгын эм тариа хэрэглэдэг хүмүүст бүүстер тунг хийж байна.

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

Бүүстер тун хийж байгаа манайхаас бусад бүх улс оронд 2-р, эсвэл өвдөөд хойш 6 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа эмчид үзүүлж байж шаардлагатай бол бүүстер тунг хийж байгаа .АНУ-д 65-аас дээш насны хүнд өвчтэй, байнгын эм тариа хэрэглэдэг хүмүүст бүүстер тунг хийж байна.

Avatar

Зочин 2021-11-02 202.131.245.243

ДЭМБ-аас 3-р тунг зөвшөөрсөн юм уу?

Avatar

Зочин 2021-11-02 202.9.46.72

Австрали шиг шууд зодож нүдэж байгаад л хийчихээч дээ!! Юун арчаагүй юмб! Ихэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй болцон улс үндэстэн ш дээ! Эрүүл зөв шийдвэр гаргах чадамжгүй болцон гэсэн үг!

Avatar

ИРГЭН 2021-11-02 202.9.46.76

12-Р САРД КОВИДЫН MU ХУВИЛБАРЫН 4- ДЭХ ДАВАЛГАА ЭХЛЭНЭ ГЭЖ ДЭЛХИЙ ДАЯАР ЗАРЛАЖ БНА. ОДОО 3-Р ТУНГАА НИЙТ НИЙГМИЙН АЮУГҮЙ БАЙДАЛ, ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС АЛДБАДЛАГААР ХИЙЛГЭХГҮЙ БОЛ БҮР ИЛҮҮ ИХ ХОХИРОЛ АМСАН БОЛНО. ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БУУЛТ ХИЙЖ СУУСААР БАЙТАЛ КОВИД УЛАМ ТАРХАЖ, ГАЗАР АВЧ БНА. ЭНЭ УДААД УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ 1-Р Т ТАВЬ

Avatar

Зочин 2021-11-02 202.21.109.60

3 дах тунг хийлгээд дэглэмээ баримтлаад явж байгаад л тусчихлаа ш дээ

Avatar

3-р ТУНГИЙН ВАКЦИНыг УЛС ДАЯАР 80%-Д ХҮРГЭЕЭЭЭЭ ‼️‼️ 2021-11-02 202.126.89.75

3-р Тунг Орон даяар 80%-д хүргэе ‼️💉💉💉💉💉💉💉💉💉💉💉💉

Avatar

Зочин 2021-11-02 64.119.29.144

Тэтгэвэрээ егч чадахгуй болоод хегшчуудийг вакциндваа хеерхий.

Avatar

Заагч 2021-11-02 202.9.46.205

Хог вирус хятад вакцинаас болгоомжил Монголыг устгах хятад хор 2 тун хангалттай гvйцээ дахиад юун хятад хог шахуулах одоо хуцна биз

Avatar

Зочин 2021-11-02 202.21.108.17

Эхний 2 тун Хятад вакцин Монголчуудын зүрхэнд шар ус хуруулж эрүүл мэндэд ноцтой хохирол учруулснаас иргэдийн вакцинд итгэх итгэлийг алсан. Эрх баригчид , хөрөнгөтнүүд, тэдний гэр бүлүүд бараг бүгд Спутник хийлгэснээр тэднээс халдвар авсан хүн тун цөөн, хүндэрсэн нь бол бүр байхгүй. Одоогын Файзер ямар үр дүнд хүрэхийг таашгүй. Тиймээс эрх баригчдад итгэснээс хөлийнхөө эрхий хуруунд итгэсэн нь аминд өлзийтэй.

Avatar

Зочин 2021-11-02 192.82.70.33

Мэдрэлийн эмчид үзүүлээч.Спутник мэдрэлд базаахгүй байна гэсэн үнэн байна

Avatar

Зочин 2021-11-02 66.181.180.116

Ха ха. Яг яг.

Avatar

Зочин 2021-11-02 59.153.115.93

Оросууд өөрсдөө спутник хийлгэхгүй, засгийн газар нь хүчээр хийж байгаа шүү дээ бодно биз. Мөнгөтэй танилтай хүмүүс спутник биш файзер хийлгэсэн

Avatar

Зочин 2021-11-02 202.126.94.99

Албадлага байж болохгуй!!! ухамсартай, боловсролтой хуний асуудал ямар мал биш!
Еерсдийгее хамгаалах боломжтой евчин, дархлаагаа дэмж, маскаа зуу, зев амьдар!

Avatar

Зочин 2021-11-02 202.131.240.147

Вакцинаа хийлгээд ир гээд ажлаас нь чөлөө өгөөд явуулах хэрэгтэй шүү дээ тэгэхгүй бол ажилтай хүмүүс хэдийдээ хийлгэх вэ дээ

Avatar

Зочин 2021-11-02 64.119.17.159

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байна, арчаагүйгээ бүү гайхуул!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж