"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

"Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан"

Гуравдугаар тунд хамрагдах иргэдийн тоог нэмэхээр Засгийн газраас аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах болсноо өчигдөр /2021.11.1/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хэдийгээр нэмэлт тунг хийж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч иргэдийн идэвх сул байгаа. Түүний шалтгаан, үр дүн болоод цаашид дахин нэмэлт тунгууд хийгдэх эсэх талаар Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөлөөс тодрууллаа.

АРД ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ БАЙГАА ГОЛ ЗЭВСЭГ НЬ ВАКЦИН

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ “Нэмэлт тунг хийлгэснээр иргэд нийгмийн амьдралд хязгаарлалтгүй оролцох боломжтой болно. Өөрөөр хэлбэл хатуу хөл хорио тогтоохгүй байх, боловсролын байгууллага болон бусад бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт тунг хийж байгаа. Тиймээс олон нийтийн дэмжлэг чухал.

Covid-19 мутацилагдах тутамд түүний эсрэг дархлаа тогтоох вакцины идэвх сулардаг. Дельта хувилбарын эрсдэлийн тухайд хамгийн гол зэвсэг нь III тун.

Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад 14-21 хоног өнгөрсөн иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 0.2 хувь нь л халдварт өртсөн байгаа юм. Тэгэхлээр нэмэлт тунгаас болгоомжлох гэхээсээ илүү идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Иргэдийг уриалсан ч идэвх сул байгаа учир тодорхой зохицуулалтыг хийж албан байгууллагаар нь хамруулж байгаа. Цаашид ч мөн идэвхжүүлэлтийг нэмэх байх. Энэ нь албан хүчээр мэт харагдаж байгаа ч ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодсон шийдвэр” гэсэн юм.

ОЛОН УЛСАД ВАКЦИН ДАХИН ХОМСДОЖ БАЙХАД МОНГОЛ УЛСАД НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Израиль, Их Британи, Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Унгар, Европын холбоо, АНУ-аас гадна олон улсад Covid-19-ийн эсрэг вакциныг хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомсдолд орж байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсэн. Харин Монгол Улсад вакцины нөөц хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм.

Pfizer үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан. Иймээс манайд эхний ээлжинд ирсэн вакцинуудын хадгалах хугацаа арваннэгдүгээр сард дуусах байсан ч 60-90 градуст хадгалж чадвал автоматоор гурван сар хадгалагдах боломжтой болсон. Гэхдээ вакцины шошго дээрх хадгалах хугацааны мэдээлэл өөрчлөгдөхгүй.

Ингэснээр ойрын үед хадгалалтын хугацаа нь дуусах вакцин байхгүй бөгөөд устгалд оруулахгүйгээр солих боломжийн талаар ч харилцан хэлэлцэж байгаа гэдэг хариултыг өглөө.

ХОНОГТ БАТЛАГДАХ ТОХИОЛДЛЫН ТООГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 50 ХУВЬ ВАКЦИНД ХАМРАГДСАНААР ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр нийт хүн амын 30 хувь нь нэмэлт тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь руу буурах тооцоолол бий. Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь вакцины бүүстэр тунгаа хийлгэвэл хоногт батлагдах тохиолдлын тоо хоёр дахин буурах боломжтой. Шат дараатай гаргаж буй шийдвэрүүдийн тусламжтайгаар өнгөрсөн сард нэмэлт тунг хийлгэх иргэд идэвхжиж эхэлсэн.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Covid-19-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон Файзер вакциныг сонголтоор хийхээр болсон. Энэ нь оновчтой шийдвэр байсан. Яамны зүгээс иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр судалгааг хийхэд тогтмол оролцож байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж