Алга болсон охиныг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Алга болсон охиныг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй

Алга болсон охиныг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй

Өвөрхангай аймгийн  Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон байна. Тодруулбал, сурагч охин өнгөрөгч аравдугаар сарын 27-нд дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болсон аж.  Мөн сурагч охин алга болсон тухайн өдрөө найз залуутайгаа мотоциклоор явсан нь хяналтын камерт бичигдэн үлджээ.

Ийнхүү алга болсноос хойш арван хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-нд охин болон  найз залуугийнх нь цогцсыг олжээ. Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан гэж таамаглаж байна.

Өдгөө цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж