Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй | News.MN

Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй

Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй

Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй

“Covid-19” цар тахлын вирус лабораторид үүссэн гэх АНУ-ын тагнуулын байгууллагаас гаргасан мэдээллийг "шинжлэх ухааны үндэслэлгүй" гэж үзэж байгаагаа Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь Ням гаригт мэдэгдэв.

АНУ-ын тагнуулын байгууллагаас Бямба гаригт гаргасан мэдээлэлд дурдсанаар "SARS-CoV-2 хэмээх “Covid-19”-ийг үүсгэгч вирус хүмүүст анх халдварласан нь байгалийн хүчин зүйлээс  эсвэл лабораториос алдагдсанаас ч болсон байх талтай. Гэхдээ энэ хоёр таамаглалын аль нь баттай болохыг хэзээ ч мэдэх аргагүй" гэсэн байна. Энэхүү дүгнэлтийн талаар Хятадын гадаад хэргийн яам цахим хуудсандаа хариу мэдэгдэл гаргахдаа “Худлыг мянган удаа давтсан ч үнэн болохгүй” гэжээ.

Мөн АНУ-ын тагнуулын албыг “хууран мэхлэлтээрээ алдартай” болохыг нэмж тодотгожээ. Ван Вэнбинь "Covid-19-ийн гарал үүслийг судлах нь ноцтой бөгөөд нарийн төвөгтэй ажил тул зөвхөн дэлхийн эрдэмтдийн хамтын оролцоотойгоор хийх ёстой" гэсэн юм.

2019 оны сүүлээр дэлгэрсэн "Covid-19”-ийн вирус Ухань хотын лабораториос алдагдсан гэх мэдээллийг Хятад улс үгүйсгэсээр ирсэн юм. Харин Ван Вэнбинь  АНУ-д хандан Форт Детрик дэх лабораторио олон улсын шинжээчдэд нээхийг уриалж байгаагаа дахин илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-02 186.101.144.83

Хятад Канад Америкийн эрдэмтэд вуханы лабораторт гаргаж авсан вирус. Хамгийн сонирхолтой АНУ-ын санхүүжилтээр. Наанаа дайснууд мэт боловч цаана эд нар чинь иймэрхүү зүйл дээрээ хамтрагчид. Америк нэр хүндээ бодоод Хятадыг муулаад. Хятад нь болхоор үгүй гэхээс өөр юм хэлж чадахгүй байгаалдаа. Ашиг сонирхлын аймшигтай том зүйлс бий2.

Avatar

Зочин 2021-11-02 199.249.230.108

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

х 2021-11-02 202.9.46.42

хужаагаасл гараншдэээ юун өвлиин олимп лалруууд нөхөн төлбөр төл хужаагууд

Avatar

ЗОЧИН 2021-11-02 103.212.116.24

ВИРУС СУДЛАЛАЛЫН ЛАБОРАТОРИ БАЙДАГ ХОТОД ЭНЭ ВИРУС АНХ ТАРХСАН НЬ НЭГ АНХААРАЛ ТАТАХ ШАЛТГААН ЮМ. ТОМ ГҮРНҮҮД ВИРУСЫГ ЗҮГЭЭР СУДАЛДАГ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА.

Avatar

Заагч 2021-11-02 202.9.46.205

Хог вирус хятад новшийн вирус хятадыг устгавал вирус арилна

Avatar

Зочин 2021-11-02 202.55.188.34

China virus

Avatar

Bold o 2021-11-02 223.38.35.72

Хятадын гол лаборатор байдаг ухаанаас эхэлж гарсан гэхээр тэнд лаботорт бүтээсэн гэсэн үг ш дээ ..ойлгомжтой хятадууд энэ вирусыг хийсэн ..

Avatar

Зочин 2021-11-02 49.0.158.86

Rusia,USA,China 3-aas ali 1-niih gargasan viru sh dee…Ainiih ni bolohiig medehed hetsyy bh,,

Avatar

Zochin 2021-11-02 66.181.190.16

Ugaasaal china virus

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж