Б.Болор-Эрдэнэ олон хүн цуглуулсандаа уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Б.Болор-Эрдэнэ олон хүн цуглуулсандаа уучлал гуйв

Б.Болор-Эрдэнэ олон хүн цуглуулсандаа уучлал гуйв

Цар тахалтай энэ хүнд нөхцөлд “Цахим үндэстэн” арга хэмжээ олны эгдүүцлийг хүргээд буй. Тэгвэл өнөөдөр /2021.11.01/ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

-Цахим үндэстэн арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Өмнөх жилүүдэд оролцсон хүмүүсийн судалгаагаар маш бага хүн ирдэг байсан. Энэ жил халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллалаа. Арга хэмжээнд орсон хүн бүрийн вакцинд хамрагдсан бичиг баримтыг шалгаж, халууныг үзсэн. Нээлтэд бидний тооцоолсноос их хүн оролцлоо. Бидний зорилго хувийн хэвшлийн хийж чадаж байгаа технологийн амжилтыг залууст түлхүү үзүүлэх зорилготой байсан. Бичлэгээс харсан бол хүн бүр дэглэмээ сахиж масктай байгаа. Мөн гадна талбайд явуулсан учраас харьцангуй эрсдэл бага гэж үзсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж  надад сануулга өгсөн. Олон хүн ирэх магадлалыг тооцоогүй бидний буруу" гэдгийг хэлсэн.

Түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэлд тайлбар өгөхдөө “Намайг одоогоор Авлигатай тэмцэх газраас шалгаагүй байна. Цахим үндэстэнтэй холбоотой мөнгө цуглуулаагүй. Компаниуд 100 хувь арга хэмжээг ивээн тэтгэж оролцсон. Ингэхдээ гүйцэтгэгч компаниуд хоорондоо гэрээ хийсэн. Дроныг нь "ARD" групп хариуцаж авах жишээний, компаниуд нэг нэгээрээ хоорондоо гэрээ хийж явуулсан” гэв.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж