Доод танхимын сонгуулиар Кишидагын нам ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Доод танхимын сонгуулиар Кишидагын нам ялалт байгуулав

Доод танхимын сонгуулиар Кишидагын нам ялалт байгуулав

Япон улсад Ням гаригт болсон парламентын доод танхимын сонгуулиар ерөнхий сайд Фумио Кишидагын Либерал ардчилсан нам ялалт байгууллаа. Тус нам өөрийн эвсэл “Комэйто” намын хамтаар парламентын доод танхимд /465/ 293 суудал бүрдүүлснээр "үнэмлэхүй олонх" болов.

Ийнхүү үндэсний сонгуульд хүчтэй олонхи болсон эрх баригч Либерал ардчилсан нам Даваа гаригт ялалт байгуулснаа зарласан юм. Дангаар 261 суудал бүрдүүлсэн Либерал ардчилсан нам /өмнөх 15 суудлаа алдсан ч/ парламентын бүх хороодыг хянах, хууль тогтоомжоо батлах боломжтой болжээ.

Кишида сонгуульд ялалт байгуулах болсон шалтгааныг сөрөг хүчний намуудын сонгуулийн тойргуудад гаргасан алдаатай бодлоготой холбон тайлбарлав. Мөн өмнөх дөрвөн жилийн хугацаанд Либерал ардчилсан намын хэрэгжүүлсэн ажлуудад сонгогчид өндөр сэтгэгдэлтэй байгаагийн илрэл гэж үзжээ.

Ихэнх нэг мандаттай тойрогт нэр дэвшигчдийг нэгтгэснээр алдаанд хүрсэн сөрөг хүчний таван нам нийт арваад суудлаа алдсан байна. Тухайлбал, хамгийн том сөрөг хүчин болох Японы Үндсэн хуульт ардчилсан нам 13 суудлаа алдаж 96 суудалтай, коммунистууд хоёр суудал алдаж 12 суудалтай болсон юм.

Харин энэ удаагийн сонгуулиар хамгийн том ахиц гаргасан нам нь Японы Инновацийн нам байв. Тус намын суудал бараг дөрөв дахин нэмэгдэж, 41 болсноор гурав дахь том нам болжээ. Тэд эрх баригч болон сөрөг хүчний намуудыг ихээхэн шүүмжлэх болсон нь сонгогчдын саналд нөлөөлсөн байх талтай аж.

Кишидагийн хувьд нэн тэргүүний зорилт нь өмнөх ерөнхий сайд Ёшихидэ Сүгагын “хатуу” бодлогын улмаас унасан намынхаа нэр хүндийг сэргээж, хөл дээр нь босгох явдал юм. Сүга Covid-19-ийн тохиолдлууд шил шилээ даран бүртгэгдэж байх үед Токиогийн олимпийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж