Э.Одбаяр: Д.Монголхүүг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Э.Одбаяр: Д.Монголхүүг суллахыг шаардав

Э.Одбаяр: Д.Монголхүүг суллахыг шаардав

"Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэн Д.Монголхүүг суллахыг шаардав. Тэрбээр "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байхыг шаардаж, "Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөн 45 дахь өдрөө үргэлжилж байна. Миний хувьд Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж өлсгөлөн зарласан. Тэрнээс биш хорих ангиас намайг суллаач ээ гэж өлсөөгүй юм. Иргэн Д.Монголхүү тусгаарлах өрөөнд өлсгөлөн зарласан. Цагдаа нар баривчилгааны үеэр биед нь халдсаны улмаас эгэмний яс нь гэмтэлтэй байгаа. Иргэн Д.Монголхүүг үндэслэлгүй баривчилсан үйл ажиллагаа таслан зогсоож, суллахыг хатуу шаардаж байна" гэв.

Э.Одбаяр, Д.Монголхүү нар эрх баригчдын алдаатай  бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан билээ.  "Зон олны нам"-ын дарга Э.Одбаярыг аравдугаар сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 20 гаруй хоног шоронд өлсгөлөн зарласан.  Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж, АН-аас сулллах шаардлагыг тавьж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Суллахдаа Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэр, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж