2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 441,426,578 төгрөгийн үнийн дүн бүхий 1,558,382 ширхэг хувьцаа арилжигдсанаас 31 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс" ХК (MNG +15%), "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+15%), болон "Тээвэр-Ачлал" ХК (ACL+14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хүнс ХК (DHU-15%), "Монгол шилтгээн" ХК (MSH-14.91%) болон "Сор ХК (SOR-14.29%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 15 ширхэг "ЭТТ Бонд"-ын нийт 15,000 доллараар арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 158,989 ширхэг нэгж эрх 115,685,309 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.82 хувиар буурч 38715.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,808,822,864,117 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ