"Цахим яам байгуулах нь зөв гэдгийг “E-Mongolia” баталж байна"

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

"Цахим яам байгуулах нь зөв гэдгийг “E-Mongolia” баталж байна"

"Цахим яам байгуулах нь зөв гэдгийг “E-Mongolia” баталж байна"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал, шийдлийн талаар мэдээлэл хийх үеэр цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд яам байгуулах талаар хариулт өглөө. Тэрбээр цахим үндэстэн болох давуу талтай. “E-Mongolia”-гийн тусламжтайгаар иргэд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байсныг яриандаа онцоллоо.

Мөн тэрбээр "Тухайн үед 23 байгууллагын 100 гаруй үйлчилгээг авах боломжтой байлаа. Харин өнөөдөр хэрхэн өргөжиж байгааг та бүхэн харж байна. Дижитал өргөжих тусам цахим үндэстэн болохын давуу талууд нэмэгдэж байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар өнгөрсөн хугацаанд иргэдэд дөрөв сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгдэж иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан.

Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, стратегийн зургаан зорилтыг тодорхойлоод байна. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT EXPO” үзэсгэлэнгийн цар хүрээг өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, зохион байгуулсан. Гадна талбайн энэ маргаан дагуулсан үйл ажиллагааг зохион байгуулах нь нэг талаар дэвшил байсан. Дараа дараагийн жилүүд яам, академийг байгуулах ажлыг дэмжсэнээр цахим шилжилтэд улс даяар шилжиж дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байгаа юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах нь зөв гэдгийг “E-Mongolia” баталж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж