Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа учраас инфляц савлаж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа учраас инфляц савлаж байна

Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа учраас инфляц савлаж байна

Улсын онцгой комиссын хуралдаанаар эдийн засгийг хэрхэн сэргээх боломжтой талаар Сангийн сайд мэдээлэл өглөө.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Инфляцын тухайд асуудал их бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уналттай байсан учир эдийн засгийн өсөлтийг чухалчилж байгаа. 2020, 2021 онд эдийн засгийн цөмрөлттэй үеийг туулж байна. Дэлхийн эдийн засаг Covid-19-ийн үед гадаад худалдааны сувгаар үүсч бий болж байгаа. Эдийн засаг хямарсан бус эдийн засаг сэргэж байгаатай холбоотой инфляц савлаж байна.

Төвийн секторын тусламжтай эдийн засгаа сэргээх бүхий л арга хэмжээг авч ажиллана. Тээвэр ложистикын асуудлыг шийдвэрлэхээс гадна урд боомтоор дамжин орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг яаралтай зохицуулахаар ажиллаж байна.

Түр зуурын асуудлаас болж барааны үнэ өсөх хөөсийг хянах, шалгах газар нь ажиллах болно. Эдийн засгийг сэргээхээр төв банктай хамтран ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж