Орос охид Канадын мөсөн дэвжээг эзэгнэв | News.MN

Орос охид Канадын мөсөн дэвжээг эзэгнэв

Орос охид Канадын мөсөн дэвжээг эзэгнэв

Орос охид Канадын мөсөн дэвжээг эзэгнэв

"ISU" буюу Олон улсын тэшүүрийн холбооны 2021-2022 оны уран гулгалтын Гранд Пригийн хоёр дахь тэмцээн Канад улсын Ванкувер хотноо болж өчигдөр/2021.10.31/ өндөрлөлөө. 11 орны 60 тамирчин энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн бөгөөд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Америкийн тамирчид, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Оросын тамирчид үнэмлэхүй ялалт байгуулав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

  1. Натан Чэн/АНУ/ – 307.18
  2. Жэйсон Браун/АНУ/ – 259.55
  3. Евгений Семененко/ОХУ/ – 256.01

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

  1. Камила Валиева/ОХУ/ – 265.08
  2. Елизавета Туктамышева/ОХУ/ – 232.88
  3. Алена Косторная/ОХУ/ – 214.54

Насанд хүрэгчдийн ангилалд анхны тэмцээндээ оролцсон өдгөө 15 настай Камила Валиева эгч нарыгаа ялж, алтан медалийн тавцанд зогслоо. Ингэхдээ бүр дэлхийн рекордыг эвдэж, нийт 265.08 оноо авав. Ирэх 2022 оны Бээжингийн өвлийн олимпод Валиеваг алтан медаль авна гэж олон хүн таамаглаж байна.

Алдарт аваргуудын багш Этери Тутберидзегийн шавь Валиева түрүүлснийхээ дараа ярихдаа “Өнөөдөр баяртай байна. Бараг л даалгавраа биелүүллээ. Багахан л алдаа гаргалаа. Хөтөлбөрийнхөө дагуу бүх зүйлээ хийх гэж л хичээлээ. Мэдээж авсан оноондоо сэтгэл хангалуун байна. Дараагийн удаа илүү үзүүлбэр үзүүлнэ” гэжээ.

Хосын төрөл:

  1. Суи Вэнжин – Хан Чон/Хятад/ – 224.05
  2. Дарья Павлюченко – Денис Ходыкин/ОХУ/ – 193.08
  3. Эшли Каин-Криббле – Тимоти ЛеДук/АНУ/ – 189.90

Мөсөн дээрх бүжиг:

  1. Пипер Гиллес – Пол Пойрье/Канад/ – 210.97
  2. Карлене Гуньард – Марко Фаббри/Итали/ – 200.05
  3. Оливиа Смарт – Адриан Диаз/Испани/ – 192.93

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ene Tutberidzeg n' ur'j avchraad Mongoliin uran nugardag ohiddoo zaalgaad 2021-11-01 23.92.142.182

5 jiliin daraa Asiin avarga, 7 jiliin daraa delhiin avarga, 10 jiliin daraa Olimpiin avargatai boloh yumsan.

Avatar

Дүгнэлтээ өөрсдөө хий... 2021-11-01 66.181.160.114

https://www.youtube.com/watch?v=Wj3_oNDe1-w

Avatar

zochin 2021-11-01 192.82.87.154

Gaihaltai!!!!

Avatar

Зочин 2021-11-01 185.220.102.4

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Оноч 2021-11-01 66.181.161.66

оросууд ч эмэгтэй төрөлд үнэхээр тасарчээ. Гэхдээ бусад төрөлд бол өгөө аваатай, жигдхэн хуваасан бна. Нөгөө 3 л шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-01 192.82.88.202

Altan Ordnii haan Tohtamishiin ve sad yah argagvi mun yumaa
Tsarai ni kazak kipchag bolchjee, tehdee tsusand ni mongol dusal bii dee !

Avatar

зочин 2021-11-01 202.9.46.85

Тэгэж ярихын бол Чингисийн үед \Есүй есүгэн\ Уран гулгулт үүссэн байх нягууртай

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

цааш нь сайн ухаж үзвэл монгол цустай л байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж