Путин У.Хүрэлсүхээр “рекламджээ”

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Путин У.Хүрэлсүхээр “рекламджээ”

Путин У.Хүрэлсүхээр “рекламджээ”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухай “Россия-24” телевизээр  цацагдсан гэх нэвтрүүлэг өнөөдөр Монголын сошиал орчинд шуугиан тарив. Монголын зарим хэвлэлүүд ч “У.Хүрэлсүх Путины дууриадаг уу” гэсэн утгатай мэдээллүүд цацаж, олон нийтийн сүлжээнийнхэн ч амны зугаатай өнжиж байх шиг. “Россия 24” шууд эфирээр У.Хүрэлсүхийн товч намтар, сонгуулийн ялалт, хоёр улсын дипломат харьцаа төдийгүй хамгийн түрүүнд Оросын ерөнхийлөгч баяр хүргэсэн талаар дурдсан.

Тэгвэл уг нэвтрүүлэг нь өнгөрсөн зургадугаар сард болсон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа цацагджээ. Уг нэвтрүүлэг нь  В.Путин өөрийн нэр хүндийг өсгөх гэсэн нэг пи-ар гэж улс төр судлаачид дүгнэж байна. Учир нь, хэмжээлшгүй эрхээ баталгаажуулах хүсэлтэй В.Путины хувьд өөрийгөө “рекламдах”, нэр хүндээс өсгөх  аргыг ихээхэн хэрэглэдгийг оросууд болон дэлхий дахин мэднэ.

Тэрхүү пиарынх нь нэг хэсэг У.Хүрэлсүх болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "TАСС" агентлагт саяхан ярилцлага өгсөн байдаг. Уг ярилцлагад В.Путины талаарх “магтаал” ихээхэн дурдагдсан тул “Россия-24” телевизээр У.Хүрэлсүхийн ярилцлагыг гаргахаар болсон тухай ч  шум сонсогдож буй. Энэ нь мөнхийн хөрш Монгол Улсынхаа төрийн тэргүүнээр өөрийгөө “магтуулж”, унасан нэр хүндээ өсгөх гэсэн В.Путины пиар болохыг оросууд өөрсдөө жиргэцгээж буй аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ХахаХаха
28
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж