М.Батболд: Миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт | News.MN

М.Батболд: Миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт

М.Батболд: Миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт

М.Батболд: Миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг "Орфей театр" нь анх удаа тайзнаа тоглох гэж байгаа билээ. Уг жүжгийг Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан Мягмарнарангийн Батболд найруулж буй. Бид "Гэм зэм" жүжгийн ширээний уншлагын үеэр ерөнхий найруулагч М.Батболдтой ярилцлаа.


-ОХУ-ын алдарт зохиолч Ф.М.Достоевский “Гэм зэм” романыг  тайзнаа тавихад бэлэн болжээ. Яагаад заавал  Ф.М.Достоевский, яагаад заавал  "Гэм зэм" гэж. Эндээс  ярилцлагаа эхэлье?

-Би Москва хотын Театр урлагийн академийг найруулагч мэргэжлээр 2018 онд төгссөн. Өмнө нь сэтгэцийн эмч мэргэжилтэй байсан.  Тиймээс “Гэм зэм” роман нь миний сонирхлыг татсан. Өөрөөр хэлбэл, "Гэм зэм"-ийг би хүмүүст хүргэж чадах юм шиг санагдсан. Би Ф.М.Достоевскийг үнэхээр шүтдэг. Түүний романууд, зохиолчийн өөрийн хэв маяг өнөөдөр ч орчин үеийн юм шиг хадгалагдан иржээ.  Нөгөө талаасаа “Гэм зэм” өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдалтэй яг нийцээд байгаа юм.

-Жүжгийн зохиол диалогоор (ярианы хэл) ерөнхийдөө бичигддэг. Гэтэл "Гэм зэм"  романы дүрүүд нь сэтгэл зүйн асар том зөрчилтэй,  хүүрнэл зохиол.  Мэдээж, энэ зохиолыг тайзнаа амилуулахад жүжигчнээс  чамгүй ур чадвар шаардагдах байх, тийм үү?

-“Гэм зэм” романыг тайзан дээр тавихын тулд чадварлаг, өндөр ур чадвар эзэмшсэн жүжигчдийг сонгон авч тоглуулж байгаа. Жүжигчин дүрээ бүтээх, тухайн дүрийн зөрчлийг хурц гаргах маш том чадварыг шаардсан зохиол. Ер нь хүндрэлтэй. Гэхдээ амттай.

-Та өмнө “Фауст”-ыг пост-драмын жүжиг болгон тавьсан. Энэ удаад “Гэм зэм” романыг мөн л пост-драмын жүжиг болгон тавих гэж байна. Яагаад заавал энэ жанрыг сонгодог юм бэ. Сэтгэцийн эмчид илүү ойрхон болоод тэр үү?

-Пост-драм бол гэдэг бол нэн шинэ үеийн театр. Аливаа зүйл цаг үетэйгээ нийцэн хөгжиж, өөрчлөгддөг. Үүний нэг гольдролд дагаж театрын урлаг хөгжиж буй. Пост-драмыг зүгээр нэг драм гэж ойлгож болно. Тиймээс бид өнөөдөр орчин үеийн үзэгчдээ зориулж,  тэднийг хөтөлсөн жүжиг хийх ёстой. Түүнээс биш хойноос нь дагаж хийх юм бол урлаг сөнөнө.

-Сонгодог зохиол, тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолоор жүжиг найруулахад хэцүү биш үү?

-Хүний төрөлхтний түүчээ, түлхэц, гол эргэлтүүд тухайн нийгмийн бурангуй үед ч том зохиолчид, зохиолууд төрөн гарсан байдаг. Агуу зохиолууд өөрөө дэлхийн хөгжил юм. Тиймээс ч хүн төрөлхтний хөгжлийг чирч явдаг. Ийм учраас театр зохиолгүйгээр амьсгална гэж байдаггүй.

Нэг үгээр бол агуу зохиол байгаа учраас театр байдаг. Өнөөдөр манай театрууд сонгодог зохиолуудыг задалж, ойлгож тайзнаа тавьж байж л нийгмийн ухамсар дээшилнэ.

-Найруулагчийн үзэл санаа чухал. Жүжгээрээ үзэгчдэд юуг ойлгуулж, юу мэдрүүлэх нь найруулагчийн мэдрэмж, ур чадвараас шалтгаална. Таны үзэл санаа юу вэ?

-Найруулагч хүний үзэл санаа бол чухал байдаг. Тиймээс ч би өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг. Өөрчлөлт бол театрын урлагийн амин сүнс юм. Харин миний арга барил бол пост-драм. Орчин үеийн сэтгэлгээ, сэтгэл зүй дээр суурилсан философи үндэстэй уран бүтээлүүд дээр уран бүтээлч хандлагатай ажиллахыг эрмэлздэг. Тэгэхээр миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт.

-"Фауст"-аас, "Гэм зэм" жүжиг хүртэлх М.Батболд найруулагчийн уран бүтээлд хандах, хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

-Би “Фауст”-ыг барууны театруудад биш Монголын нийгэмд театр оршин тогтнож, хөгжиж, нийгмийг чирэх вэ гэдгийг ойлгосон Батболд. Одоо Ф.М.Достоевский “Гэм зэм” дээр ажиллаж байна. Яаж монгол жүжигчинтэй ажиллах ёстой юм. Театрын хөгжлийг зөв гольдрол руу нь яаж чирэх үү” гэдэг дээр илүү судалгаатай хандах болсон.

-Таныг Раскольниковийн дүр дээр илүү ажиллаж байгаа болов уу гэж харж байгаа. Энэ дүр өөрөө сэтгэл зүйн хувьд хүнд дүр шиг санагддаг?

-Раскольников бол өнгөц харахад жирийн нэг алуурчин. Нарийн харвал мөнгө хүүлж эдийн засгийг туйлдуулж, ядуусыг сорон мөлждөг системийг өөрийгөө золиослон байж задалснаараа бусдын аж амьдралыг сэргээдэг дүр. Одоогийн бол онц сурлагатай,  Харвардын оюутан. Шинэлэг сэтгэлгээ, шинэчлэгч, хувьсгалч залуу. Нөгөө талаас нь харвал аврагч, чөлөөлөгч хүн. Ф.М.Достоевский болон бидний нэгдэж байгаа өнцөг бол “Гэм зэм” роман дээр бурангуй системтэй тэмцэх нь зөв үү, буруу юу гэдэг эргэлзээнд хүргэнэ. Буруу бол яагаад, зөв бол яагаад энэ асуултад дээр хүмүүсийг аваачна. Энэ нь нийгэмтэйгээ хэрхэн уялдаж байна гэдгийг жүжгээр харуулна. Тиймээс жүжигчинтэйгээ илүү тулж ажиллаж байгаа. Гол дүрийн жүжигчин маань гүн мэдрэмжтэй хүн.

-Шинэ жүжгээрээ юуг илэрхийлэхийг хүсэв?

-Хамгийн адгийн алуурчин гэгээрэлд хүрсэн тухай байдаг. Ямар ч буруу үзэл санаатай хүн аливаа зүйлийн талаар бодож, ойлгож чадвал хатуу зүйл ч уярч болдог гэдгийг тод жишээ юм.

-Тайз чинь ямар байх бол?

-Бид орчин үеийн смарт тайз засалт хийж байгаа. Оросын 1860-аад оныг харуулах гээгүй. Энэ бол хүн төрөлхтний жүжиг. Тиймээс цаг хугацаа, орон зайд баригдахгүй. “Гэм зэм” пост-драмын жүжиг тавигдана. За ингээд ярилцлагаа дуусгая, бэлтгэлийн цаг эхэллээ.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Воолоод 2021-11-01 49.0.142.237

Энэ зохиол өөрөө мөнхөд "Постдрам" шинжтэй байсан. Зүгээр сонгодог жүжиг болгон тавихад л пост байна. Хүмүүс ч хүлээн авна. Илүү ойлгомжтой ч байна. Гэвч зардал нь дийлдэхгүй байх л даа. Иймээс тавилт нь пост гарц болсон юм болов уу даа. Дүү нарт амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-11-01 45.153.160.134

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-01 66.181.184.232

ОХУын зохиолч биш зүгээр л оросын зохиолч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж