"Барилгын компаниудын шаардлагыг хүлээн авахгүй" | News.MN

"Барилгын компаниудын шаардлагыг хүлээн авахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

"Барилгын компаниудын шаардлагыг хүлээн авахгүй"

"Барилгын компаниудын шаардлагыг хүлээн авахгүй"

Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН:

-Барилга, хот байгуулалтын салбарт долоон мянга орчим аж ахуйн нэгж, 70-100 мянга орчим хүн ажиллаж байна. Өнгөрсөн хавраас эхэлж бид тодорхой тооцоо судалгаа хийж, Засгийн газар болон холбогдох яамдуудад асуудлаа хэлэлцэж ирсэн. Хил хаагдсан учраас барилгын материалын үнэ өссөн. Барилга, хот байгуулалтын яамнаас үнийн өсөлтөд, тээвэрлэлт болон дэлхийн зах зээл дэх түүхий эд хэрхэн нөлөөлж буйг судалсан.

Үнийн өсөлт нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс барилгын салбарынхны жишиг цалин, түүхий эдийн үнэ болон тээвэрлэлтийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.   Монгол Улсын 2021 оны улсын төсвөөр баригдах 150 орчим төслийг хасагдсан. Харин мянга орчим төсөл үнийн өсөлтөд нэрвэгдсэн  тооцооллыг салбарын яамнаас гаргалаа.

Ирэх оны төсөвт шийдүүлэх 100 орчим компанийн 60 орчим тэрбумын асуудал бий. Цөөн хэдэн компанийн асуудлыг тусад нь ярьж, шийдэх боломжгүй. Гэрээний дагуу санхүүжилтээ аваагүй 1000 орчим төслийн асуудлыг бүгдийг нь ярих ёстой. Төсвийн байнгын хороон дээр өнөөдөр ажлын хэсэг байгуулсан.

Хийсэн ажлын гүйцэтгэлийг өгөхгүй байна гэж байна, тийм зүйл байхгүй. Ажлын гүйцэтгэлийг өдөрт нь багтааж, Сангийн яам руу шилжүүлж байгаа. Улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 38 хувьтай байна. Энэ жил ажил тааруу хийсэн нь дээрх шалтгаантай холбоотой. Ажлын тариф өссөн нь ажлыг шуурхай хийх боломжийг олгосон гэж харж байна. Салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх судалгаа тооцоо хийж, танилцуулна.

"БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА:

-Үнийн өсөлтөөс хамаарч царцсан ажил 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх төсөлд хамааралтай. Үнийн өсөлтийг шийдвэрлэх шийдвэр гарах юм бол бүх төсөл хөтөлбөр дээр үе шаттай магадлал хийнэ. Төсөл тус бүрийн гэрээг дүгнэнэ. 2019 оноос өмнө ашиглалтад орох ёстой байсан ажил байна. 2019 оноос хойш үнийн өсөлт эхэлсэн гэж үзэж байгаа. Үүнээс өмнө дуусгахаар тусгасан ажлыг дуусгаагүй бол уг компаниас үнэнийн өсөлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцэхгүй. Жишээлбэл, Баян-хонгор аймагт “Их наяд”, Дундговь аймагт “Суурь” компани гэх мэт барилгыг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн аж ахуй нэгжүүд бий.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-11-01 202.126.90.18

Дандаа л дарга нарын хамааралтай компаниуд тендерт ялж авдаг, өөрсдөө тэр эрсдлээ үүрэг.

Avatar

Зочин 2021-11-01 5.183.209.217

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-01 172.90.229.225

Дэлгүүрээс юм худалдаж авсныхаа дараа би хямд үнээр авчихаж, нэмж мөнгө төлье гэж болдог билүү. Цар тахлын үед үнэ нэмэгдэнэ гэж хүлээлттэй байж ашиг олохын төлөө ажиллачхаад дараа нь ашгаа нэмэгдүүлгэж жагсдаг чинь ямар учиртай вэ. Өөрсдөө эрсдлээ үүрцгээ.Өндөр Ашиг олохын төлөө ХЗХ-нд мөнгөө өгч алдачхаад хохирлоо нэхээд байсан хүмүүстэй адил

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

за даа бараг л 60 70% нь ажилчдынхаа цагийн мөнгө хөлс дээр луу унжиж шамшигдуулсан л байгаа даа. тэр мөнгөө нэхээд жагсвал дамдуурна л даа

Avatar

Зочин 2021-11-01 180.149.93.98

цагийн юмыг цагт нь хийж сураагүй компаниудын буруу. Яаж тендерын гүйцэтгэл хийдэг талаар бүгд мэднэ, хугацаа татаж байгаад нэмэлэт санхүүжилт авдаг арга байсан. 2018 онд ашиглалтад орох байсан сургууль манай гэрийн хажууханд байж л байна. Өөрсдийн буруугаас цаг хугацаа алдчихаад бас мөнгө нэхнэ. Дээрээс нь цалин нэмэгдсэн гэж байгаа ч та нарын дийлэнх нь цалин дээрээ мурьдаг. Тэр чинь газар аваад барилга дээр ажиллах хүн байхгүй болсноо нийтэд мэдэгдээч, залуучууд залхуу гэж худаа ярьна биз

Avatar

Зочин 2021-11-01 202.179.15.114

Бүх салбар хэцүү байна. Хэдхэн компанийн эрх ашиг ярихаасаа ичмээр байна шүү. 900 гаруй төсөл ярьж байхад юу гэ 100 компанийн асуудал ярьдын бэ арай ара

Avatar

зочин 2021-11-01 122.201.22.173

Барилгын яамны байр суурь зөв л байна ш дээ, шаардлага гаргасан өлсгөлөн зарлана гэсэн компанийн шаардлагыг биелүүлээд бусдыг нь биелүүлэхгүй байж болохгүй, харин нийтэд нь авч үзсэн нь бусдыг алагчлалгүй байгаа зөв шийдвэр байна, мөн яам үнийн өсөлтийн индексийг гаргаж байгаа нв цаг үеээ олсон зөв шийдвэр байна

Avatar

Barilgiin injener 2021-11-01 202.126.89.116

Ene Magnaisuren gej avilagching zailuulaagui tsagt barilgiin salbar hogjihgui dee. Ene nuhur hichneen Jil Turiin nariin hiiv. Boditoi , heregtei neg shirheg ch ajil hiigeegui. Ooroo l mash ih bayajsan. Eniig mash sain shalgah heregtei …..

Avatar

Зочин 2021-11-01 202.55.188.84

МАН-ын угаадас долоогч компаниуд л тендерийг авсан байгаа. Ёстой хохь нь гээд хэлье дээ

Avatar

Зочин 2021-11-01 192.82.73.250

Угаадас долоогч энэ тэр гээд харин энэ АН-ын угаадас долоогч зэрлэг этгээд өөрөө багахан солиор.Улс орны байдал хүнд байна. Халдвар намдаагүй, хил хаалттай, . Үүнийг далимдуулж байдлыг улам хүндрүүлэх зорилгоор сөрөг намын зүгээс өдөөн турхирч буй үйл ажиллагааны нэг хэсэг бололтой.. Ийм боломжгүй зүйлийг хэрхэвч зөвшөөрч, буулт хийж болохгүй. Хаана дур зоргоор авирладаг,дэг журам сахилга хариуцлагагүй байна. Тэнд завхрал эндэгдэл нуралт сүйрэл гардаг .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж