60 тэрбумаар хохирсон барилгачид ажил хаяж, өлсгөлөн зарлана | News.MN

60 тэрбумаар хохирсон барилгачид ажил хаяж, өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

60 тэрбумаар хохирсон барилгачид ажил хаяж, өлсгөлөн зарлана

60 тэрбумаар хохирсон барилгачид ажил хаяж, өлсгөлөн зарлана

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хил гааль хаасантай холбогдуулан барилгын материалын үнэ огцом өссөн. Үүний үр дүнд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт зэрэгт тендер авч, барилгын ажлыг эхлүүлсэн 100 гаруй компани дампуурлын ирмэгт хүрчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал гэх 436 объект барьж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгачдын төлөөллүүд хамтран өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Тэрбээр 2021 онд үүссэн үнийн өсөлтийн зөрүү болох 60 тэрбум төгрөгийг, 2022 оны улсын төсөвт суулгаж өгөхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, Барилга хот байгуулалтын яам, болоод ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг нарт хандан шаардлага хүргүүлжээ.

Тэдний удаа дараа тавьсан шаардлагын албан хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул өлсгөлөн зарлаж эхлэхээ албан ёсоор өнөөдрийн (2021.11.01) хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.

Монголын барилгачдын нэгдлийн төлөөлөл “2021 оны барилгын үнийн өсөлтөөс үүссэн 60 тэрбум төгрөгийн хохирлыг 2022 оны улсын төсөвт суулгах шаардлагатай. Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй төсвийн байнгын хороо, С.Чинзориг гишүүнээр ахлуулсан УИХ дахь ажлын дэд хэсэг мөн Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан төсвийн зарлагын хороо шийдэх хэмжээнд хүрээд байна. Бидний шаардлагыг хүлээн авч, ажлын дэд хэсэг байгуулж, барилгачдын нэгдлээс гурван төлөөлөл оролцуулан уулзсан ч, ямар ч шийдвэр гарсангүй. Улсын хөрөнгөөр барилга барьж байгаа 100 гаруй компанийн 5000 орчим ажилчин хийгээд тэдний ар гэр болох 25 мянга гаруй хүн санхүүгийн хүнд байдалд орсон" гэдгийг хэлэв.

Үнийн өсөлт барилгын компаниудад бодитоор нэмэгдэж, барилгын компаниуд өөрсдөөсөө мөнгө гаргаж барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Одоо ажлаа дуусгах эсэх дээр асуудал үүссэн. Цаашдаа ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, барилгын материал авах мөнгөгүй, барилгын гүйцэтгэл дундаа орсон 436 объектын ажил бүрэн зогсоход хүрээд байна.

Иймд холбогдох албан тушаалтнуудад хандан шаардлага хүргүүлнэ. Бидэнд үүссэн хүндхэн нөхцөл байдлыг ойлгож, үнийн зөрүүнээс үүссэн 60 тэрбум төгрөгийн хохирлыг төр барагдуулах ирэх оны улсын төсөвт суулгахыг шаардаж буйгаа илэрхийлж байна” гэв.

Монголын барилгачдын нэгдлээс Сангийн сайдад уг хүсэлтээ удаа дараа тавьсан боловч “Энэ бол түр зуурын үнийн өсөлт, удахгүй шийдэгдэнэ” гэсэн хариултыг өгчээ.

Г.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-01 150.129.143.120

Яах гэж авилга өгч тендэр авсан юм бэ . Бизнест ашиг, эрсдэл хоёр хамт явдаг шүү дээ

Avatar

Зочин 2021-11-01 5.183.209.217

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-01 192.82.78.229

Чадна гэж бусдын өмнүүр авилга өгч байж тендерийг нь авчихаад одоо юу гээд гонгиноод байгаа юм бэ??? Концессийн гэрээний учрыг, эрсдэл гэж юуг хэлдгийг ч ойлгоогүй хүмүүс үү??? Бизнес гэдэг зөвхөн ашиг олохын нэр биш. Буруу тооцоолвол бизнес алдагдалд оруулдаг нь зах зээлийн зүй ёс.

Avatar

Зочин 2021-11-01 202.55.191.130

Авилгад өгдөг 15 хувиа ч буцааж авч чадахгүй байхдаа. Улс нь өөрөө ард түмнээ шулдаг шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

өөрсдөө яах гэж ашиг олохгүй байж тендер малуудад мөнгө өгч авсан юм. хуучин арга чинь хоооцрогдоод бүгд мэддэг болсон.

Avatar

Зочин 2021-11-01 192.82.86.203

Нэгэнт өссөн үнэ буурахдаа уддаг шүү. Өссөн шигээ хурдан буудаггүй юм билээ

Avatar

Зочин 2021-11-01 202.131.230.98

Энэ тендерт шалгарсан гарууд өөрсдөө эрсдэлээ үүрэх гэрээтэй, ихэнх нь танил тал, эсвэл авилгал өгсөн гарууд л байгаа даа.

Avatar

Зочин 2021-11-01 202.126.89.205

Малуудаа төр чинь өгөе гэсэн ч мөнгөгүй байна.Монгол ялна гэж хөөрч экспортоо гацаасны хор гарч байна.Тэр гацаасантай нь цуг улсаа хорлож чанаргүй цементэн овоолго хийж явсан тэнэгүүд.Өлсөөд яана уу хэнд ч хамаагүй.

Avatar

зочин 2021-11-01 203.98.76.176

Авилгал өгсөн нөхдөө нэр устай нь зарлаж,өгсөн мөнгөө тэднээсээ буцааж ав

Avatar

Алтангэрэл 2021-11-01 202.179.15.114

Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэцүү байна шүү. Барилгынхан бол харин ч өнгөрсөн хугацаанд улсын төсвөөр мөнгө олоод сайн л байгаа гэж харж байна

Avatar

Зочин 2021-11-01 133.41.91.83

Тендэр нэртэй өлөн бөөснүүдэд 10 хувь өгч авилгадаж авсан ажил нь дампуурсан бол хохь чинь гэж хэлмээр байна. Эхлээд тэр түрийний бөөснүүдийг арилгах арга ухаан өлсгөлөн энэ тэрээ хий гэж хэлье.

Avatar

Зочин 2021-11-01 202.179.15.114

Салбар гэлтгүй монгол улсаараа хэцүү байна шүү. цөөн хэдэн компанийн эрх ашгаар Улсын төсвийг хөдөлгөх боломжтой юмуу. Тэгвэл би ч гэсэн асуудлаа энд тавимаар банйа. Худалдаа эрхлэгч бид ч хэцүү байна. Хил гааль хаагдаад

Avatar

Зочин 2021-11-01 202.9.46.142

дампуурлаа зарлаад барилга барихаа болмхгүй юу. Тэр тэй тэргүй тэнгэр тулсан үнэтэй байр авах хүн ч алга. Яг нарийн зардлыг тооцоод үзвэл одооны үнээс 2 дахин хямд байдаг юм гэсэн

Avatar

Зочин 2021-11-01 202.126.88.156

Hehe

Avatar

Зочин 2021-11-01 202.126.89.116

Munkhbaatar , Magnaisuren gej Govi-Altain 2 hooson tolgoi Barilgiin salbariig maani samraad duuslaa daa. Ogtsruulaach ene hoyor nuhuriig

Avatar

Зочин 2021-11-01 192.82.64.153

ёстой үнэн хулхи компани бна уг нь урд олж бйасан тэрбум тэрбум өмнгөө яасасийн тэгхэд дуугай л байсан

Avatar

Зочин 2021-11-01 202.55.188.84

МАН-ын угаадас долоогч компаниуд л тендерийг авсан байгаа. Ёстой хохь нь гээд хэлье дээ

Avatar

Төсвийн мөнгө уйлдаггүй. 2021-11-01 202.21.108.3

Тендер хуссан хулхи компанууд үнэ нэмэгдсэниыг далимдуулах гэж байна. Энэ тендерийн компануудын ажлын үнэлгээ хэт өндөр буюу төсвийн мөнгө уйлдаггүй үнээр явагддаг. Эд нар дампуурна гэж байхгүй.

Avatar

Зочин 2021-11-01 202.21.97.30

СОНИН Л ЮМ… МОНГОЛД БАРИЛГЫН МАТЕРИАЛУУД БҮГД, БҮР 100% БҮХЛЭЭРЭЭ МОНГОЛД ХИЙЖ БОЛОХООР БАЙХАД ЯАГААД ХИЛ ХААСАНТАЙ ХОЛБООД БАЙГАА ЮМ БОЛ ОО???

Avatar

Зочин 2021-11-01 43.242.241.249

Zov hujaa namiin tsunh barigchid bogsnii alchuuruudiig oorsdoor ni bariul

Avatar

ЗОЧИН 2021-11-01 59.153.115.56

ИХ ХУРЛЫН ГИШҮҮДДЭЭ АВИЛГА БОЛГОН ӨГЧ БАЙГАА 4 ТЭРБУМАА БОЛТОД ЭНЭНД ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2021-11-01 202.9.40.24

Уул нь тендер цавчиж авсан гарууд…

Avatar

Зочин 2021-11-01 202.55.188.84

Yag tiim shuu. MAN-iin ugaadas doloogchid l tenderiig avch baigaa shuu dee. Yostoi hohi ni gedgiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж