Даатгалын компанийн төлөөллүүд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Тэдний зүгээс даатгалын компаниудын үйл ажиллагааг төрд авах тухай хуулийн төсөлд тусгасныг шүүмжилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлээд буй жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг эсэргүүцэв. Тэд хэлэхдээ “УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлээд буй хуулийн төсөлд Т.Аюурсайхан гишүүн албан журмын даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг бид уншаад цочирдлоо. Хуулийн төсөлд даатгалын салбарыг улсад авна гэж тусгасан байна. Даатгалын компаниуд юу ч хийдэггүй мэтээр буруу ташаа ойлгуулсанд харамсалтай байна” гэлээ.
МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА П.ЭРДЭНЭБААТАР:
-УИХ-ын намрын чуулганаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг уншиж цочирдлоо. Хуулийн төсөлд даатгалын салбарыг юу ч хийгээгүй мэт олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл ойлгуулж, төрд авах тухай тусгасан байна. Үүнд маш харамсалтай байна. Шинээр үүсгэн байгуулагдаад удаагүй манай салбарыг булшлах хуулийн төсөл болсон байна гэж бид харж байгаа. Даатгалын салбарын нөөц сан байгуулж ирээдүйд учрах эрсдэлийг тооцдогоороо онцлогтой. Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй” гэлээ.
"АМАР ДААТГАЛ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.БАТЗУЛ:
-Албан журмын даатгал хэрэгжиж эхэлсэн есөн жилийн хугацаанд даатгалын компаниуд бүгд нэг үнэ, нэг нөхцөлөөр ажиллаж ирсэн. Бид үйлчилгээгээр өрсөлддөг. Энэ хуулиар өрсөлдөөн байхгүй болно. Өрсөлдөөн байхгүй бол үйлчилгээ байхгүй болно. Төрийн оролцоотой хяналтгүй сан бий болох гэж байгаад туйлаас харамсч байна.
Тэдний зүгээс Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар хуулийн төсөл нь аж ахуйн нэгжүүдээ дэмжих төрийн бодлогын эсрэг болсныг дурджээ.
Мэдэгдлийн хэсэгт “Энэхүү хуулийн төсөл нь МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь эрс зөрчилдөж байна. Дөнгөж нэг сарын өмнө зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын зорилго, агуулгаас тэс эсрэг, “шинэ ухралтын эдийн засаг, санхүү” гэж нэрлэхээр хуулийг санаачлан хэлэлцүүлж байгааг даатгалын салбарын бүх оролцогчид эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн Ухаалаг санхүүгийн зах зээл бүлгийн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр заасан “Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна” гэдэг зорилгыг энэ хууль үгүй хийх болно гэдгийг мэргэжлийн оролцогчдын хувьд хариуцлагатайгаар та бүхэнд сануулж байна” гэж дурджээ.
Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оноос хэрэгжсэн байдаг. Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл зам тээврийн ослын улмаас учирсан 230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна.
Зөв 2021-11-01 66.181.182.166
Нөхөн олговороо төлж чадахгүй бол ингэхээс өөр яая гэхэв
З.хохирогч 2021-11-01 66.181.179.234
Жолоочийн автомашины гэмтлийн зэргийг тогтоогоод байхад даатгалын кампани мөнгө гаргаж өгдөггүй зугтдаг шүү дээ. Та нар хэлэхдээ гоё чихэр сонсгоод хэрэгжүүлэхдээ өмхий санаа ханхлуулаад аль болохоор амсуулах төдий ханддаг… Түмний цуглуулсан мөнгийг завшдаг нэгэн арга шүү дээ.
Зочин 2021-11-01 66.181.189.200
Үргэлжлэл:Бага зэргийн хохиролтой хүний эрүүл мэндэд хохирол учраагүй хэрэг дээр даатгалын компанууд харин заавал тээврийн цагдаа дуудахгүй газар дээр нь шуурхай шийдэх тал дээр учир дутагдалтай байгаа үүнийгээ засах шаардлагатай байна.
Зочин 2021-11-01 66.181.189.200
Төрд очвол авилгын үүр уурхай болж дампуурал руугаа явна шүү.Хувийн хэвшлийнхний хийж байгаа ажлыг төр булааж улсын болгоод эхэлбэл Вэнсуэлийн араас орж дампуураад дэлхийн шившиг болно.Ямарч байсан автын осол болсон тохиолдолд материалаа бүрдүүлээд өгөхөд ажлын 3-5 хоногт хохиролын мөнгө үнэлгээний дагуу дансанд ордог болчихсон байналээ.Засаж сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа боловч даатгалын компанууд жил ирэх бүр сайжраад байгааг үгүйсгэж болохгүй.Харин бага зэргийн хохиролтой жолооч
Az 2021-11-01 66.181.160.81
Daatgal tord baij bolohgvi
Tor harin daatgaliin companiudaa hyanah heregtei
Tor ooroo bvh yum ruu ordogoo boloichee
Eruul mendiin daatgaliig ch gsn hubichlah heregtei !!!
Зочин 2021-11-01 203.169.48.132
ШУНАЛТАЙ ХУВАЛЗНУУД ЗҮГЭЭР АМ РУУ ОРДОГ МӨНГӨ НЬ БАЙХГҮЙ БОЛОХ НЬ ГЭЭД НИЙЛЭЭД БООЖ ҮХЭХ НЬ. ҮХЭЖ ДАЛД ОРМОРУУД ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ
Зочин 2021-11-01 203.169.48.132
зүгээр гэдсээ илж хэвтчээд хүний мөнгө даатгаж байна гэж луйвардаж байдаг улс хоолгүй болох нь гээд их сандарч байнаа
Зочин 2021-11-01 203.169.48.132
Төрд авах нь зөв Би БОДЬ ДААТГАЛ гэж даатгалаас нөхөн төлбөр авч чадаагүй харин доромжлуулаад дуусдаг өгдөггүй юм байна лээ.
Зочин 2021-11-01 202.126.89.7
ТӨР ДААТГАЛЫГ АВАХ НЬ.ЗӨВ.
иргэн 2021-11-01 202.179.10.90
Төрд авах нь зөв Би номин даатгалаас нөхөн төлбөр авч чадаагүй өгдөггүй юм байна лээ.
хүннү 2021-11-01 202.55.188.102
Та нар муу байгаа учираас төр арга хэмжээ авах нь. Энэ бол зөв. Жолооч болгон даатгалын та нарт дургүй байна. Жолооч бид ч та нарын эсрэг төрд асуудлыг тавьж чадна. 2012 оноос хойш хичнээн төгрөгийн орлого олсноо бичээч, нөхөн төлбөрт олгосон 121,9 тэрбум бага байна. Мөн даатгалтайн сургаар үнээ нэмдэг “төлгүүдэд” арга хэмжээ авах хэрэгтэй.
Зочин 2021-11-01 66.181.161.96
Хувийн даатгалын компаниуд санасанд хүрэхээр сайн ажиллахгүй байгаа нь үнэн! Гэлээ гээд энэ салбарыг төрд авна гэдэг бол бүрэн унтраана гэсэн үг шүү!!! Төр яаж ч сайн ажиллаад адгийн муу хувийн компанийн дайнд хүрэхгүй, хүнд суртал, авилгыг л төрүүлнэ!!!
Хотын уугуул иргэн 2021-11-01 66.181.178.113
Даатгал төрд байх нь зүйтэй. Хувийн дааигалаас дараа нь юу ч буцааж авч болдоггүй. Хувийн датгал бол зөвхөн ашгийн төлөө, даатгуулагчаа хог дээр хаяхсан мэт. Иймд битгий худлаа эсэргүйцээд бай..
Зочин 2021-11-01 202.21.126.30
Даатгалын байгууллагууд хохирсон жолооч нарт нөхөн төлбөр олгохдоо хойрго ханддагаас энэ асуудал үүсч байна даа. Жолооч хүний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байна.
зочин 2021-11-01 64.119.17.222
500000 төгрөгийг жилийн хугацаанд төлнө.Лизингээр бол сард 50 гаруй мянга төлүүлдэг хэрнээ., 3 сар төлөөд гэрээгээ цуцлахаар буцааж төлсөн мөнгө өгөхгүй хугацааны төлбөр гэдэг. энэ зөв үү даатгалынхаа. зүгээр л хүнээс 150000 төгрөг авчихдаг. Гоё бизнес
иргэн 2021-11-01 202.131.250.85
Даатгалын компаниуд зарим хэтэрхий нөхөн төлбөр дээр хорголоо тоолж царай алдаж иргэдийг бухимдуулдаг байсаных нь гор гарж байгаа юм. Засах ёстой зүйл мөн гэхдээ дараагийн хувилбар нь шударга л байгаасай
Зочин 2021-11-01 66.181.179.30
Лалрын хулгайч нар цуглаад юу гэж хуцна гэж.битгий давар бөгснүүдээ
Зочин 2021-11-01 192.82.80.50
Даатгалыг төрд авахгүй жинхэнэ ёсоор ИРГЭД ЖОЛООЧ нартаа үйлчилдэг хүмүүст өгөх гээд байна.Үнэлгээгээ хийж чадахгүй , жолооч нараас даатгал авч хөлжсөн нөхөд одоо болноо.Та нарын мөн чанарыг таньсан тул өөрчлөх гээд байгаа юм.Та хэдийг цуглаан ялах уу,1сая гаруй жолоочийн эрх ашиг том уу.Жолооны үнэмлэхтэй болгон хариуцлагын даатгөл төл гээд тулгаад байх юм.Олон жил рсол эндэгдэлгүй яваад нарын төрийн хуулийн нэрийн өмнөөс нэхсэн даатгалыг төлөөд олон жил болов .Одоо болно.
ВАНГА 2021-11-01 66.181.161.66
Мөнгө төлдөг даатгуулагч иргэд нь дуугай л байсан. Мөнгийг нь авдаг даатгалын компани эсэргүүцлээ. Мэдээж шахуу л юм. Мөнгийг нь улс аваад тарааж байя гэдэг төр засаг ч хийдгээ хийх л байхдаа.
май шүү даатгал 2021-11-01 43.242.242.197
Болж муу даатгалын паразитууд хийсэн юм юуу байна. ХУдлаа даатгаж байна гээд мөнгө аваад идээд хэвтэж байгаа. Дээр нь жил болгон үнээ нэмнэ хохино лалрууд. Даатгал гэж ямар ч хэрэггүй хог шүү монголд бол иймэрхүү юумнуудыг бүгдийг нь татан буулгасан нь дээр
Зочин 2021-11-01 119.40.103.6
Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгал зэрэг бол хуулиар хамгаалуулсан тэр даатгалын аж ахуйн нэгжүүдийн үйлдэл нь ДЭЭРЭМ шүү дээ. Иймд энэ хуулийн төсөл нь зөв шүүдээ
даатгал, 2021-11-01 124.158.67.149
Энэ Оюунэрдэнэ, Хүүк, Нянгарбаатар …. нар шал тэнэг нөхдүүд юм. Бидний эрүүл мэндийн даатгал, тэтгэвэрийн даатгал юу болсоныг мэдэж байгаа юу? Төр ямагт муу мэнэжр, ямагт хулгайч….
зочин 2021-11-01 192.82.74.3
Даатгалын үйлчилгээ хувьд байсан нь дээр, Улсын мэдэлд очхоор авилга хулгай нүүрлэнэ
иргэн 2021-11-01 66.181.167.194
зүгээр гэдсээ илж хэвтчээд хүний мөнгө даатгаж байна гэж луйвардаж байдаг улс хоолгүй болох нь гээд их сандарч байнаа
ИРГЭН 2021-11-01 192.82.64.190
ЖОЛООЧ НАР САХИЛГАҮЙТЭХЭЭ БОЛЬЧИХ ТЭР ҮЕД АЯНДАА ТЭР ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГҮЙ БОЛНО Л ДОО,,,,,ЭСХҮЛ ТЭР ДААТГАЛАА МОНГОЛЫН ТӨР АВ ТЭГЭЭД ДАРАА НЬ ,,,,ЯАЖ БУЖИГНАХЫГ ХАРЖ ДЭЭ ,,,,,
Зочин 2021-11-01 49.0.158.86
Энэ даатгал бол жинхэнэ луйвар шүү. Даатгалын компаниуд гэж луйварчид. Ямар нь энэ хүмүүсийг баяжуулах ийм хууль хийсэн юм бол доо. Арай аймар луйварддаг шүү.
иргэн 2021-11-01 202.131.227.82
ДААТГАЛЫН КОМПАНИУД АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯАГ ЦАГ ДЭЭРЭЭ ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ОЛГОХ ТАЛ ДЭЭР ХОЙРГО АЖИЛЛАЖ БАЙНА. ЯЛАНГУЯА ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ДААТГАЛААР ИРГЭН НАС БАРСАН ТОХИОЛДОЛД МӨНГӨӨ ОЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛУУД ИХ БАЙНА ШҮҮ. НАС БАРСАН Л БОЛ ДААТГАЛААС МӨНГИЙГ ӨГӨХ ЁСТОЙ АТАЛ, ТИЙМ ӨВЧНӨӨР НАС БАРВАЛ ОЛГОХГҮЙ Ч ГЭХ ШИГ.
Даатгуулагч 2021-11-01 202.131.251.135
Өнөөгийн даатгалын байгууллагууд нь жолоочийн хариуцлагын даатгал байтугай бусад төрлийн даатгалуудад нөхөн төлбөр аль болох өгөхгүй байх, чирэгдүүлэх зорилготой тул өөрчлөх нь зүйтэй. Аюурсайханыг дэмжиж байна. Харин шинэ иогиолцоо нь өмнөх алдаа завхарлыг давтахгүй байх ёстой.
Дорж 2021-11-01 66.181.182.155
Даатгалыг төрд авах нь зөв та бүхэн машиныг осолд ороход төлбөрийг барагдуулж өгдөгүй их мөнгө төгрөг даатгалд авдаг мөртлөө даатгалууд нэгтгэж төрд авч санхүүгийн нэг хяналтын систэмтэй болох зөв тээврийн хэрэгслэлийн хохиролийг барагдуулж чаддагүй энэ рлон даатгал нэртэй лууварын байгууллагад хяналт тавих нь зөв шүү