Хакүхогийн эрин дуусч, Тэрүнофүжигийнх эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Хакүхогийн эрин дуусч, Тэрүнофүжигийнх эхэллээ

Хакүхогийн эрин дуусч, Тэрүнофүжигийнх эхэллээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болсон. Өнөөдөр/2021.11.01/ Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансааг танилцууллаа.

Кюүшү башё арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Фүкүока Кокүсаи төвд эхэлнэ.

Озэки, сэкивакэ цолтнуудад өөрчлөлт орсонгүй. Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар сэкивакэ цолтойгоо тус тус барилдах бол Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар сэкивакэ цолтой зодоглох болно.

Өдгөө 25 настай Кирибаяама Б.Лхагвасүрэн 2015 оноос хойш саняакү цолонд хүрч буй анхны Монгол, 26 дахь гадаад бөх болж байна. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сард Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар саняакү цолны босгыг алхаж байв.

Мөн Шохозан 37 насандаа дээд зиндаанд эргэн ирлээ.

ЭНЭ УДААГИЙН КЮҮШҮ БАШЁД ЗОДОГЛОХ МОНГОЛ БӨХЧҮҮД:

Макүүчи зиндаа: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа: Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж