Урлагийн соруудын ДӨРВӨН ЕРТӨНЦ | News.MN

Урлагийн соруудын ДӨРВӨН ЕРТӨНЦ

Урлагийн соруудын ДӨРВӨН ЕРТӨНЦ

Урлагийн соруудын ДӨРВӨН ЕРТӨНЦ

Тэд нэгдэж, бүтээлээ хамтдаа дэлгэнэ гэдэг энэхүү үзэсгэлэнгийн цар чансааг үг хэллэггүйгээр харуулж буй байх.  Тэнд 110 гаруй уран бүтээл дэлгэгджээ. Морь унасан монгол цэргүүд өмнөөс минь давхиж үзэгдэх. Говийн шаргал элс өнгө өнгөөр гялтагнана. Элс хүртэл "амилж", элснээс хүртэл таашаал авч болдог аж. Соруудын сонгодог бүтээлүүд үг, хэлгүйгээр үүх түүх, үлгэр домог хүүрнэнэ. Сорууд гэдэг нь Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адьяабазар, Ц.Энхжаргал нар. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтан "Дөрвөн ертөнц" үзэсгэлэн Монгол арт галерейд аравдугаар сарын 29-нд нээгдлээ. Үзэсгэлэн ердөө долоохон хоног үзэгчдийн хүртээл болно.

Дөрвөн өөр мэдрэмж,  дөрвөн өөр сэтгэлгээг нэг дор багтаасан нь үзэсгэлэнгийн гол онцлог. 

“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Адьяабазар хэлэхдээ  “Би олон төрлөөр бүтээл туурвидаг. Энэ удаад Монголын түүхийг  харуулсан  бүтээлээр оролцож байна. Дөрвөн өөр зураачийн арга барил, өнгө аяс хосолсон үзэсгэлэн гарлаа. Би өөрийнхөө арга барил, сэтгэлгээний онцлогоор зурсан 20 гаруй бүтээлээр оролцож байна. "Монгол арт галерей"-н хамт олонд баярлалаа” гэлээ.

 Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд “Энэ үзэсгэлэнд сүүлийн үед бүтээсэн бүтээлүүдээ дэлгэж буй. Говь нутгийн байгаль, тэндээс төрсөн сэтгэгдлээс төрөн гарсан зураг гэхэд болно. Үүгээрээ би юу хэлэхийн хүссэн гэхээр хэчнээн цул энгийн элс мөртлөө олон төрлийн салст, гоё өнгө, сонин хэлбэр дүрсээс гоо зүйн мэдрэмж авч болдог гэдгийг харуулахыг  зорилоо.

Уран зурагт нэгдүгээрт тавигддаг зүйл бол өнгө. Араас нь хэлбэр, зураас байдаг. Энэ гурван үндсэн элементээс уран зураг бүтдэг. Түүхэн, хийсвэр зургийг ч энэ элементээр зурна. Тийм ч учраас бүхэл бүтэн хүний зан чанар, хүсэл мөрөөдөл, эрлийг харуулж чаддаг юм” хэмээлээ.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗУРААЧ Ц.ЭНХЖАРГАЛ: 

-Дэлхий ертөнцийг дөрвөн өөр өнцгөөс мэдэрдэг уран бүтээлчид нэг дор чууллаа. Зураач хүн өөр өөрийн арга барилтай байдаг. Би бол тийм төрөл жанраар бүтээл туурвидаг гэж ярих дургүй. Урлаг судлаачид л үүнийг ангилж ялгана биз. Миний хувьд уран зургаар дотоод сэтгэлээ гарахыг л зорьдог. Мөн сайхан, сайхан залуу уран бүтээлчид их төрөн гарч байна. Тэдний сэтгэмж соргог дэлхийн түвшинд сэтгэж байгаа нь бахарууштай. Хэдий тийм ч хэтэрхий нэг зүйлийн араас хөөцөлдөхгүй дотоод сэтгэлээ чагнаж байгаасай гэж хүсдэг. Арга барил бол чөлөөтэй зүйл” гэлээ.

Х.Доржпалам

Гэрэл зургийг Г.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-11-01 202.9.46.85

Дүнжингаравын урд байдаг биздээ Би бараг л үзчихлээ.

Avatar

Зочин 2021-11-01 202.55.188.84

Mongol Art Galerei gej haana baidgiin?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж