Энэ сарын дундуур эрс хүйтрэх ч цас бага орно | News.MN

Энэ сарын дундуур эрс хүйтрэх ч цас бага орно

Энэ сарын дундуур эрс хүйтрэх ч цас бага орно

Энэ сарын дундуур эрс хүйтрэх ч цас бага орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр  сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.


–Өнгөрсөн сард ихэнх нутгаар цаг агаар тогтуун байлаа. Арваннэгдүгээр сард цаг агаарын төлөв ямар байх вэ?

-Сарын эхээр бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байна. Ерөнхийдөө агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Мөн нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Тэгвэл бүс нутгаар нь авч үзвэл цаг агаарын төлөв хэрхэн ажиглагдаж байна. Малчид болон тээвэрчдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх үү?

-Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байгаа. Сарын эхний арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8 градусаар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 метр секунд, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 метр секунд хүртэл ширүүсч болзошгүй байна.

Харин төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна. Зүүн аймгуудын тухайд агаарын дундаж температур Дорнодын нутаг болон Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 метр секунд, зарим үед түр зуур 10–12 метр секунд хүрч ширүүснэ. Говийн аймгуудын нутгаар арваннэгдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Ирэх сарын төлөвөөр цаг агаар тогтуун байх хэдий ч сарын дунд үеэс хойш хүйтрэх тул малчид болон тээвэрчид малд явах, холын замд гарахдаа сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, их хэмжээний цас орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-01 5.183.209.217

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

түүхий нүүрсээ оруулж ир ээ. айлуудад түлш бага байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж