Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Covid-19 тусчээ | News.MN

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Covid-19 тусчээ

COVID-19

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Covid-19 тусчээ

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Covid-19 тусчээ

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр цар тахлын халдвар авчээ. Өдгөө 42 настай Жен Псаки Лхагваас Бямба гаригийн хооронд PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан боловч Ням гаригт эерэг гарчээ.

Тэрбээр сүүлд өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд уулзаж, ярилцсан аж. Тухайн үед тэд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барьж, амны хаалттай байсан гэв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Ромд болох "Их-20" чуулга уулзалтад оролцох бөгөөд өнөөдөр НҮБ-ын цаг уурын чуулга уулзалтад оролцохоор Шотландыг зорьжээ. Түүнийг дагалдаж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки  явах ёстой ч халдвар авсан тул үлдсэн байна.

Жен Псакийн гэр бүлийн нэг хүн нь халдвараар оношлогдсоноос хойш тэрбээр өөрийгөө тусгаарлан, өдөр бүр шинжилгээ өгсөн аж. Одоогоор түүний биед хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.

78 настай Жо Байден өнгөрсөн есдүгээр сарын 27-нд цар тахлын нэмэлт тунг тариулсан аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

хаха их гайхалтай мэдээ байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж