Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 212 дугаар тоот тогтоолыг үндэслэн Нийгэм хамгаалах хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын дайнд оролцсон ахмад дайчдад байр олгох журмыг үндэслэн Батлан хамгаалах яам 2009 оноос эхлэн ахмад дайчдад байр олгож эхлээд байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн онд 81 ахмад дайчдад орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн бол энэ сарын 15-нд 40 ахмад дайчдад тус яамны сайд Л.Болд орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө. Засгийн газраас ахмад дайчдад олгох орон сууцыг энэ онд багтаан олгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Харин дараагийн ээлжийн орон сууцыг энэ сарын 18-нд буюу эр цэргийн өдөр олгох юм байна.
Д.Долгор