Өнөөдрөөс үзвэр үйлчилгээг танхимаар үзэж болно | News.MN

Өнөөдрөөс үзвэр үйлчилгээг танхимаар үзэж болно

Өнөөдрөөс үзвэр үйлчилгээг танхимаар үзэж болно

Өнөөдрөөс үзвэр үйлчилгээг танхимаар үзэж болно

Урлаг соёл, спортын үйл ажиллагааг өнөөдрөөс /2021.11.1/ нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстойг тусгажээ.

Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн аж ахуй нэгжүүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 20-нд нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээнэ гэж мэдэгдэж байв. Улсын Онцгой комисс есдүгээр сарын 27-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй, баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээ хийхгүй байх шийдвэр гаргасан. Тодруулбал, Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах шийдвэр гаргасан.

Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badarch taxar 2021-11-01 103.57.95.123

Халдвараа авчихсан эдгэчихсэн цайчихсан юмнууд л юм үзэх байхдаа !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж