Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Монгол компани олон улсын хөтөлбөрт шилдэг төслүүдийн нэгт багтсан гэвэл итгэх үү? Тэгээд бүр блокчейн технологийн хөтөлбөрт шүү. Монголын блокчейнийн хөгжил энэ хүртлээ явсан байна. Цахим технологийн аварга загас Майкрософтын хөтөлбөрт Монгол Улсаас “Обортек” төслийн багийнхан шилдэг зургаан төслийн нэгээр шалгарлаа. Блокчейн танил болоод удаагүй, боломж болоод бүр удаагүй байхад монголчуудад энэ салбарт орон зай хийгээд чадамжтай аж.

Монголчуудад боломж бий!

Блокчейн технологийг ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтэрүүлж, тээвэр, логистикийн асуудлыг шийдэх эрхэм зорилготой компанийн төсөл олон улсын хөтөлбөрт шилдэг төслүүдийн нэгээр шалгарсан нь энэ. Майкрософт компани блокчейн технологийн шийдлийг амьдралд нэвтрүүлэх, энэ төрлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Microsoft Century” хөтөлбөр зохион байгуулаад удаагүй байна. Жил бүр 500 төсөл танилцуулгаа ирүүлдэг гэдгээс ямархан даацтай хөтөлбөр вэ гэдгийг төвөггүй ойлгож болно. Энэ жилийн хөтөлбөрт нийт зургаан төсөл шалгараад байна. Ирэх сард төслөө албан ёсоор дэлхий нийтэд танилцуулна.

Майкрософтын зарласан энэ хөтөлбөр блокчейн технологид ихээхэн анхаардаг компаниудын нэг. Тийм ч учраас хөгжиж буй орнуудад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төслүүдийг нэг дор цуглуулж, улмаар шилдгийг нь шалгаруулах хөтөлбөр санаачилсан юм. Шалгарсан төсөлд дараах зургаан чиглэлээр дэмжлэг үзүүлдэг.

  1. Зах зээлд гаргах
  2. Платформыг нь хөгжүүлэх
  3. Блокчейн технологийн ололт, амжилтаа хуваалцах
  4. Бизнесийн боломжоор хангах
  5. Үйлдвэрлэлийн чадамжийг дээшлүүлэх
  6. Төслийг өргөн хүрээнд сурталчлах, PR-н зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Блокчейн бол нэн шинэ технологи. Нэн шинэ технологид гарааны бизнесүүд тэсэж үлдэнэ гэдэг амаргүй. Тиймээс чадамжтай, чансаатай төсөл хөтөлбөрүүдийг том компаниуд дэмжих замаар блокчейнийн ололт, амжилтыг амьдралд нэвтрүүлэхийг зорьж байна. Үүний нэг нь дээрх хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг дэлхийн алдартай автомашин үйлдвэрлэгч “Skoda”,  блокчейн платформ хөгжүүлэгч “Tezos” зэрэг компаниуд дэмжиж оролцдог билээ.  

ОБОРТЕК төслийн баг 2019 оноос блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох ухаалаг систем хөгжүүлж байна. Тийм ээ уншигч та буруу уншаагүй. Мода монголоор дуусдаг ойлголтыг халж их технологийн нэгээхэн хэсгийг эх орондоо нутагшуулахаар монгол залуус гадны шилдэг мэргэжилтэнгүүдтэй хамтран хөдөлмөрлөж байна. Системийн хэрэглэгчид нь аливаа бүтээгдэхүүний хадгалалтын болон тээвэрлэлтийн нөхцөлийг алсаас шууд хянах боломжтойгоос гадна бизнесийн харилцаатай холбогдох мэдээлэл, бичиг баримтыг маш хялбараар хоорондоо солилцох боломж бүрдэх юм. Ингэхдээ хэн нэгэн гуравдагч этгээдийн оролцоогүйгээр төвлөрсөн бус "ардчилсан" орчинд бүх мэдээллийг цахимаар солилцоно гэж товч ойлгож болно. Цахим орчинд бүгдэд ашигтайн дээр бүгдийн оролцоог тэгш хангахуйц экосистем бүтээхээр ид ажиллаж байна. Төслийн үнэ цэн, ирээдүйд чухам хаана хүрэхийг нь гаднын хөрөнгө оруулагчид олж харжээ. Нэг ёсондоо гаднынхан аль хэдийнээ анхаараад эхэлчихсэн төсөл юм.

Тэдний дэвшүүлж буй хамгийн гол санаачилга бол Smart Hub гэж томъёолсон "ухаалаг зангилаа" гэх ойлголт. Энэ нь төвлөрсөн бус зарчмаар ажиллах бөгөөд хэрэглэгч цөмтэй систем юм. Хэрэглэгч байгууллагууд нь тухайн бизнесийн орчин, нөхцөлд тааруулан өөрсдөө блокчейн сүлжээ үүсгэх, түүнийгээ удирдан зохион байгуулахаар загварчилжээ. Үүсгэсэн сүлжээндээ тухайн байгууллага нь харилцагч байгууллагаа урина. Шинээр элсэж буй гишүүний оролцох эрхийг тус сүлжээн дэх гишүүд нь өөрсдөө шийддэг зарчимтай. Ингэснээр үл таних гаднын этгээд сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээлэл гадагшаа алдагдах, худал мэдээлэлд төөрөгдөх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Ухаалаг зангилааны тухай дараа, дараагийн нийтлэлүүдэд дэлгэрэнгүй дурдах болно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж