“Үндэсний өгөх өдөр” 11 дэх жилдээ болж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

“Үндэсний өгөх өдөр” 11 дэх жилдээ болж байна

“Үндэсний өгөх өдөр” 11 дэх жилдээ болж байна

“Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Монголчууд жил бүрийн арвандүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа гэрэлтье” уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан нэг ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад “Том болоорой Удвал аа” төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн нь маш их урам болж “Үндэсний өгөх өдөр”-тэй болох санаа төрсөн байдаг. Тэгвэл Удвал охин өнөөдөр БНСУ-д бүрэн эмчлүүлээд эдгэрчихсэн, бусад хүүхдийн адил инээж тоглоод, сурч боловсроод элэг бүтэн, эрүүл энх амьдарч байна. Түүнээс хойш жил бүр “Үндэсний өгөх өдөр”-ийг тасралтгүй зохион байгуулж, нийгмийн сайн сайхан, итгэл найдварыг бий болгох 36 томоохон төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ.

Өнгөрсөн жил 10 жилийн ойгоо “Талархлын жил” болгон өргөн цар хүрээнд тэмдэглэсэн “Үндэсний өгөх өдөр” энэ жил 11 дэхь жилээ нийгэмд гэрэл болж буй, тэсвэр тэвчээр, хайр хүндлэл, өгөөмөр өглөгч, дайчин, өөдрөг, эерэг, урам зоригтой 11 мастер классыг сонгон илтгэл хэлэлцүүлж “сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриалгыг дэвшүүлж байна. 10 жилийн ойгоороо сан болон өргөжсөн “Үндэсний өгөх өдөр” ТББ-ын энэ жилийн хамгийн том баяртай мэдээ нь дэлхийд алдартай Металлика хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай 4 диск бүхий “The Metallica List” цомогоо гаргаж, цомогт орсон дуунуудыг нэр хүнд бүхий хамтлаг дуучдаар дуулуулж олсон орлогоо 100 хувь сайн санааны үйлсэд зориулахаар болжээ. Монголоос энэ алдарт хамтлагийн “Through The Never” дууг Чингис хааны одонт “Хү” хамтлаг Үндэсний хэл дээрээ дуулж, дууныхаа орлогын 50 хувийг Металлика хамтлагийн “All within My Hands Foundation” санд оруулж, 50 хувийг нь “Өгөх өдөр сан”-д хандивлахаар болсон байна.

Ингэснээр өнөөдрийн байдлаар үүсэн байгуулагдсан өдрөөсөө хойш Монголдоо болон дэлхийн 35 оронд амьдарч буй 300 гаруй мянган Монгол иргэнийг хамруулан хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийт хагас тэрбум төгрөг амжилттай босгох аян өрнүүлж, 5 хүнд амьдрал бэлэглэсэн “Өгөх өдөр сан” илүү олон хүнд хүрч, сайн үйлсийн аян өрнүүлэх боломж бүрдэж байгаа юм. Их бага гэлтгүй энэхүү Үндэсний өгөх өдөрт найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцож нэг нэгэндээ сэтгэлийн дэм хайрлая. Сайн зан чанараараа үргэлж ГЭРЭЛТЬЕ. Зөвхөн жил бүр ганцхан 11 дүгээр сарын 1-ний өдөр гэлтгүй өдөр бүр гэрэлтэж, өдөр бүр бие биедээ чадах хэмжээгээрээ өгч, авахаас өгөх нь илүү гэсэн билэгдлийг бодож, хэрэгжүүлэхийг “Үндэсний өгөх өдөр”-өөс уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж