Уламжлал, орчин үеийг холбосон “Монгол Төвдийн кино наадам-2021”

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Уламжлал, орчин үеийг холбосон “Монгол Төвдийн кино наадам-2021”

Уламжлал, орчин үеийг холбосон “Монгол Төвдийн кино наадам-2021”

Тайванийн Соёлын Яамны Монгол Төвдийн соёлын төвөөс төлөвлөн зохион байгуулж буй “Монгол Төвдийн кино наадам-2021” нь аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Тайпэй, Тайчун, Као Шиун зэрэг Тайванийн гурван том хотуудад нээлтээ хийх гэж байна.

Уг кино наадмаар 10 бүтээл толилуулах бөгөөд эдгээрээс Монголын таван кино шилдэг сонголт болж, олон улсын кино наадам, мэргэжлийн кино найруулагчдаас өндөр үнэлгээ авсан нь Тайваний үзэгчдэд Монголын өвөрмөц түүх соёл, үзэсгэлэнт байгаль, орчин үеийн амьдралыг эх орондоо мэдрэх боломжийг олгож байна.

“Marked Man” хэмээх дайны сэдэвт туульсын киногоор наадмын нээлтийг хийх бөгөөд тус киног “Халх голын дайн”-ы 80 жилийн ойд (2019) зориулан бүтээсэн ба уг кинонд Монголын морьт цэргүүд Японы танкын бригадын эсрэг тулалдсан тухай дүрслэн гардаг ба Япон цэргийн довтолгоог амжилттай таслан зогсоосон Морьт хорооны захирагч дэслэгч Дандарын домогт амьдралыг өгүүлдэг. Түүнчлэн Оскарын шагналын төлөөх олон улсын шилдэг кино уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан “The Steed” кинонд Монгол үндэстэн, морь хоёрын ойр дотно харилцааг тодорхойлж, хүүхдийн боловсрол хүмүүжлийн асуудлыг ч хөндсөн байдаг.

The Woman” кинонд Монголын эмэгтэйчүүдийн статусын өөрчлөлт, уламжлалт болон орчин үеийн нийгмийн дүр төрхийг харуулсан бол “Viens of the World” хэмээх бүтээл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах тэнцвэрт байдалд тулгарч буй сорилтуудыг онцолж харуулсан. Харин “They Sing up on the Hill” кино нь Улаанбаатарын охид залуучуудын амьдрал, хүсэл мөрөөдлийг өгүүлэхийн зэрэгцээ Монголын орчин үеийн хотын амьдралын талаар үзэгчдэд гүнзгий ойлголт өгөхийг зорьсон байдаг.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, энэ жилийн “Монгол Төвдийн кино наадам” нь Тайвань цар тахлыг амжилттай хяналтандаа авч, кино театрын суудлын хязгаарлалтыг цуцалсан тохиромжтой цаг үед зохион байгуулагдаж байна. Мөн Монгол, Төвдийн хүн, соёл, газар зүйн өвөрмөц онцлогууд зэрэг хүчин зүйлс нь кино наадмын онлайн тасалбар хурдан дуусах нөхцөлийг үүсгэсэн. Кино наадамд оролцож буй МУ-н 5 бүтээл нь сүүлийн жилүүдэд олон улсын кино наадмын анхаарал татсан төлөөлөх түвшний бүтээлүүд юм. Тухайлбал, “Marked Man” кинонд дэлхийн хоёрдугаар дайн, мөн МУ-н тусгаар тогтнолыг бататгасан нэгэн чухал тулалдааны тухай өгүүлсэн бол “The Steed” кино нь олон улсын хэвлэл мэдээллээс “Морь нь хүртэл Оскарын шагнал хүртэхүйц” гэх мэтчилэн сайшаал хүртсэн.

Түүнчлэн “The Woman” кино нь олон улсын олон кино наадмаас шилдэг гэрэл зургийн шагналыг хүртсэн. "Монгол Төвдийн кино наадам" хэмээх яриа болон мэлмийг мялаах соёлын арга хэмжээ нь Тайваний үзэгчдэд МУ-н өнгөрсөн ба орчин үеийн талаар илүү гүнзгий ойлголтыг олгож, ирээдүйд Тайвань иргэд Монголд айлчилж газар нутагтай нь танилцаж, ард иргэдийнх нь хүсэл тэмүүллийг хуваалцахад түлхэц болно хэмээн найдаж байна.

 “Монгол Төвдийн кино наадам-2021”-н танилцуулга видео:

https://www.facebook.com/2021mtff/videos/609351093837673

Эх сурвалж: Тайванийн Соёлын Яамны Монгол Төвдийн соёлын төвийн фэйсбүүк хуудас

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж