"U23" насны багийнхан тэмцээнээ дуусгаж, боксынхон ялагдаагүй явна | News.MN

"U23" насны багийнхан тэмцээнээ дуусгаж, боксынхон ялагдаагүй явна

"U23" насны багийнхан тэмцээнээ дуусгаж, боксынхон ялагдаагүй явна

"U23" насны багийнхан тэмцээнээ дуусгаж, боксынхон ялагдаагүй явна

Монголын боксын болон хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багууд тус тусын тэмцээн уралдаандаа амжилттай оролцлоо.


ЛАОС 3 – 2 МОНГОЛ

Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдсөн монголын залуучуудын баг өчигдөр/2021.10.31/ хэсгийн сүүлийн тоглолтоо Лаосын багтай хийлээ. Хэдийгээр Тайланд, Малайзын багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөж, манай залууст цааш шалгарах боломж үлдээгүй ч тэмцээнээ хожлоор өндөрлүүлэх боломж байв.

Тоглолтын эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос алдсан манай шигшээ нэгдүгээр үе дуусахаас өмнө амжиж тооны харьцааг 1:2 болгон тэргүүлийг авав. Монголын шигшээ баг давамгайллыг авахад тэнцээний гоолыг Лаосын шигшээ өөрсдийн хаалганд оруулсан бол тэргүүллийн гоолыг О.Оюунболд орууллаа.

Лаосын шигшээ хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тоог 2:2 болгон тэнцүүлсэн. Тэд манай шигшээ багийн ашиглаагүй боломжуудад хариу барьж тоглолтын төгсгөлд тооны харьцааг 3-2 болгосноор тэмцээнээ хожлоор өндөрлүүллээ.

J хэсгээс Малайз, Тайландын багууд Азийн аваргад өрсөлдөх эрхээ авав.

Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн үр дүн:

  • Тайланд 1 – 1 Монголд
  • Монгол 1 – 0 Малайз
  • Лаос 3 – 2 Монгол

Г.ГАН-ЭРДЭНЭ, Б.ЧИНЗОРИГ НАР ЯЛАГДАЛ АМСААГҮЙ ЯВНА

Серби улсын нийслэл Белград хотноо сонирхогчийн боксын ДАШТ үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.6 сая ам.доллар. Алтан медалийг 100 мянган ам.доллар, мөнгөн медалийг 50 мянган ам.доллар, хүрэл медалийг 25 мянган ам.доллар тус тус дагалдана.

  • 48 кг: Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа Балбын тамирчин Рабин Тапаг, хоёр дахь тулаандаа Германы тамирчин Кристофер Гоманыг тус тус ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдана.
  • 51 кг: Х.Энхмандах эхний тулаандаа Азербайжаны тамирчин Масуд Юсифзадад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • 54 кг: Э.Баярсайхан эхний тулаандаа Тайландын тамирчин Патипан Утаидаг ялсан ч хоёр дахь тулаандаа Барбадосын тамирчин Жабали Бридид ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • 57 кг: Х.Энх-Амар эхний тулаандаа Казахстаны тамирчин Серик Темиржановд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • 60 кг: О.Тулга эхний тулаандаа Тринадад Тобагогийн тамирчин Доннел Филлипийг ялсан ч хоёр дахь тулаанаа Финландын тамирчин Арслан Хатаевтай хийн шүүгч эмчийн шийдвэрээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
  • 63.5 кг: Б.Мишээлт эхний тулаандаа Грекийн тамирчин Василеиос Макригианнисыг ялсан ч дараагийн тулаанаа Тайванийн тамирчин Лаи Чу-Энтэй хийж, ялагджээ.
  • 67 кг: Б.Чинзориг эхний тулаандаа Гуатемалагийн Карлос Тобарыг, хоёр дахь тулаандаа Италийн тамирчин Винсензо Мангиасапрег тус тус ялсан. Тэрбээр дараагийн тулаанаа Мексикийн Марко Эрнандезтэй хийнэ.
  • 71 кг: О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөж, дараагийн шатандаа Тайландын тамирчин Пирапат Йасунёнтой тулалдан, ялагджээ.

75 кг-д өрсөлдөх байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Covid-19-ийн халдвар аван эх орондоо эргэн ирсэн.

Монголын нийт найман ширэн бээлийтнээс 48 кг-ын Г.Ган-Эрдэнэ, 67 кг-ын Б.Чинзориг нар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-01 5.183.209.217

****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-01 202.9.46.85

Монгол 1 – 0 Малайз Энэ одоо үнэн мэдээ юу Ура ура ура манай баг Азийн аваргад эрхтэй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж