Дурсгалын хөшөө барьснаас дуслын үйлдвэр бариасай! | News.MN

Дурсгалын хөшөө барьснаас дуслын үйлдвэр бариасай!

COVID-19

Дурсгалын хөшөө барьснаас дуслын үйлдвэр бариасай!

Дурсгалын хөшөө барьснаас дуслын үйлдвэр бариасай!

Замын-Үүдийн боомт хаагдаад хэд хоноход л импортын эм, тариа тасалдаж эхэлсэн талаар иргэд шүүмжилж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэрийн хэлснээр "Нэг удаагийн тариур, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомсдож байна. Дуслын шингэнийг дотоодын хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Одоо эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн, дуслын шингэний нөөцтэй байна. Одоогийн байдлаар 10 гаруй компанийн 20-40 тоннын чингэлэг ачаа хил дээр гацаад байна. Эхний ээлжид хил дээр гацсан 6-7 эм ханган нийлүүлэх компанийн ачаа барааг татна" гэж байв. Харамсалтай нь, бодит байдал дээр дуслын шингэний хомсдолд орж, эмчилгээний тариагаа ч хийлгүүлж чадахгүйд хүрсэнд иргэд бухимдалтай байгаа билээ.

Бухимдсан иргэд нийгмийн сүлжээнд хөшөө барих төсвөөр эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт хийж болох байсанд гомдоллоно. Уг нь дурсгалын хөшөө барьснаар дуслын үйлдвэр барьвал эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдолтой.

Эндээс харвал Монголын улстөрчдөд цар тахлаар далимдуулан мөнгө "угааж" байвал иргэд эм тариагүй болох нь хамаагүй бололтой.  Өнгөрсөн Баасан гаригт /2021.10.29/ өгсөн мэдээлэлдээ ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг манайх биш эмийн агентлаг хариуцна. Covid-19-өөс хамаарч хил, гааль хаасан учраас иргэд хариуцлага нэхэхээс илүү хүлээцтэй хандах хэрэгтэй гэж байв.  Иргэд хариуцлага тооцоод өг гээд байгаа юм биш асуудлаа яаралтай шийдэж, арга хэмжээ авч өгөөч гэж буй.  Өөрөөр хэлбэл, хөшөө дурсгалд зориулж буй мөнгөөрөө эм тарианыхаа нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг нь сайжруулах боломж бидэнд байсан. Цар тахал гэнэт гарчихаагүй, сануулж, анхааруулсаар байгаад л "ирсэн" шүү дээ.

Улсын төсвөөс хөшөө бариад хөгжсөн юм Монголд алга.  Экспорт, импорт тэг зогсож, төсвийн алдагдал хэдэн их наядаар тоологдож байгаа энэ үед нэн шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгөө зарцуулах ёстой. Гэтэл манай дарга нар эмнэлэг, сургууль барихаас илүү хөшөө дурсгалд хөрөнгө хаяж байна. 

"Андлалын хөшөө" гэгчийн Хэнтийн Батноровт барихгүй бол Монгол Улс хөгжихгүй юм байх аа.  Хөөрхий иргэдийнхээ татварын мөнгөөр хөгтэй бүтээн байгуулалт хийж байснаас улсдаа байдаг ганц эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийг хөгжүүлчихвэл эрүүл мэндийн нэг асуудлаа шийдэж болмоор. Тэгвэл  урд хөршөөс хамааралгүйгээр натри, ринген, дуслын системээ үйлдвэрлэдэг болно. Андлал өргөх  хөшөө барьснаас ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон.

Гадаад харилцааны яам дээр өчигдөр тасалдал үүсээд буй тариур, тариурын түүхий эд, дуслын систем, дуслын шингэний түүхий эдийн тээврийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн хурал болжээ. Тасалдал үүсээд байгаа дээрх бүтээгдэхүүнээс гадна нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг гарган эрэмбэлж, тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг зохион байгуулах, тээврийн зардлын тодорхой хувийг төрөөс даах саналыг УОК, Засгийн газарт оруулан шийдвэрлэхээр болсон байна.

Хурлаас ийнхүү шийдвэр гарсан ч татан авалт хийх тодорхой хугацаа заагаагүй учир хүлээлт үргэлжлэх нь тодорхой. Гагцхүү ажлыг хурдан зохион байгуулах нь чухал.

Covid-19-өөс хамаарсан хямрал, хилийн хориг удаан үргэлжилбэл хэчнээн хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барах бол гэдгийг тооцвол эмгэнэлтэй дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс хариуцсан салбартаа эзэн болж тасалдаад буй эм, эмнэлгийн хэрэгслээ хангахад ЭМЯ, ГХЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар яаралтай анхаарах цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-01 5.183.209.217

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-01 103.26.193.36

Агаарын хилээ сайн нээж 3 дагч орноос импорт хий

Avatar

ЗОЧИН 2021-11-01 202.9.40.52

ХӨШӨӨ ХЭДЭН МЯНГАН ХҮНИЙГ ЦАР ТАХЛЫН ДАРАА ХООЛЛОХ БОЛНО СЭТГҮҮЛЧИД МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛМЭЭР ЮМ

Avatar

Иргэн 2021-11-01 122.201.22.25

Тэрбум мод тарих төслийг элдэв хөшөө байгуулахтай хольж хутгаж болохгүй.Мод тарих ялангуяа манай улсын тал хээр говийн бүсд мод тарих ногоон бүс байгуулах ажил бол бүх нийтийн үйлс төдийгүй зохих хөрөнгө мөнгө гарч байж үр дүнд хүрч хөгжлийн үр шимийг өгнөө.Төсвийн мөнгө хөрөнгөөр хөшөө барьж байгаа нь үнэхээр харамсмаар зүйл бөгөөд түүний оронд нэгч гэсэн ЖДҮ, сургууль зэргийг барьж байгуулбал ашигтай гэдгийг манай дарга нар цаашдаа анхаарах биз ээ.

Avatar

Зочин 2021-11-01 202.9.46.128

Андлалын хөшөөг аймаг бүрт барья

Avatar

Зочин 2021-11-01 192.82.67.149

Энэ сэтгүүлчид муу ёрлосон бузар амьтад, эм ховордсон сүртэй юм болоогүй байхад ядарсан зовсон гэлцээд дандаа бие биетэйгээ тэрсэлдэх асуудал үүсгэж байдаг нийгмийг сөнөөгчид

Avatar

Зочин 2021-11-01 59.153.114.35

Хэ хэ төр засагт сандайлсан нөхдүүдэд өөрсдийгөө худлаа PRдаж байгаад арга эвийг нь олоод овоо ашиг хийгээд авах нь эрхэм байх оо түүнээс биш эх нутаг газар шороо хүн ард яах нь ямар байх нь тэд нарт Падгүй байх оо юун нь нэн яаралтай чухал уу юуг хойшлуулж болох гэдгээ ч ялгаж салгаж чадах чадваргүй л байна ш дээ

Avatar

Зочин 2021-11-01 66.181.177.156

Хөшөө дурсгал, тэр бум мод гэж дэмийрч байхаар эхний ээлжинд ядарсан ард түмнийхээ эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй байна.

Avatar

danzan 2021-11-01 64.119.27.227

Өдий болтол юугаа хийж суусан малнууд вэ юу ч хиийж чадахгүй улс аргагүй дэ.Юун эм тариа.Бидний чадах юм гэвэл хүнсний бүтээгдэхүүнийг баас болгож үйлдвэрлэх.Баас болгох түүхий эд нь тасалдаад яана даа ЧААВААС

Avatar

ZOCHIN 2021-11-01 64.119.24.40

СУВРАГА БОСГОДОГ ТЭНЭГ АЖИЛЛАГААГ ХУУЛИАР ХОРИХ ШААРДЛАГАТАЙ БАНЙА. МӨН ҮХЭГСДИЙН ЦОГЦОСЫГ ИЛ ХАЯДАГ ЭНЭ ДЭНДҮҮ ХҮМҮҮН БУС ЁСЫГ ЗОГСООМООР БАЙНА. ДААНЧ МУУХАЙ.

Avatar

Зочин 2021-11-01 103.14.36.18

Элдэв хөшөө суварга барьдагийг бүр хуульчилж болиулмаар байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уг нь бол мод өвсөөр халиурч байх ёстой атал чулуун хөшөөний оршуулгын газар л болж.

Avatar

Зочин 2021-11-01 203.98.76.103

Өвдөхгүй байх нь, эрүүл мэндээ хамгаалах нь хувь өөрийнх нь үүрэг гэдгийг одоо хүн бүр мэддэг болоо байлгүй дээ. Хэн нэгэн чиний эрүүл мэндийг өмнөөс чинь ирж хамгаалахгүйг гэдгийг ойлго за. Тэр хөшөөний хувьд улсын төсвөөр бариагүй, хандиваар барьсан гээ биз дээ. Мөнгөтэй хүн мөнгөө юунд зарцуулахыг чи бид заахгүй. Өөрийнхөө олсон мөнгийг хөшөө болгоно уу, үйлдвэр болгоно уу тэр хүний мэдэх хэрэг за. хөрөнгө оруулалт нь байгаа бол уран барималч хийх ёстойгоо л хийж.

Avatar

Зочин 2021-11-01 66.181.181.28

Пялдага суганы vс жаахан угаадсандаа цадаад бегсийг долоох шиг болж байнаа хаха

Avatar

Зочин 2021-11-01 202.179.27.81

hoid solongost yamaanii mah gargah , nohoinii hool gargah buren bolomjtoi shuu.tendees bid em emnelgoiin heregsel busad zuilsee avch bolno. ted hiigeed bolohgui bol olood ugchinu

Avatar

Зочин 2021-11-01 103.57.93.152

Жавхлангийн тэмцэл зөв юм байна. Бүгдээрээ нэгдэе

Avatar

Зочин 2021-11-01 103.80.210.183

жавхлан ч та нарыг гөлөг шиг төөрлүүлнэ л дээ. эрх ашигаа хангаж аваад л хаяна.

Avatar

Зочин 2021-11-01 203.23.49.199

хүн бүр өөрийн чаддаг мэддэг зүйлээ л хий!!, урлаг соёлынхон өөрсдийн хийдгээ л хийж музейгээ барьж, урлагаа бүтээж байна, зам барьдаг нь замаа барь, эрүүл мэндийн яам нь дуслын үйлдвэрээ барь, багш нар нь тэр хүүхдүүд нь халовийн тэмдэглэж байна уу, хичээлээ хийж байна уу гэдэгт анхаар,, тэгсэн цагт монгол хөгжинө

Avatar

Зочин 2021-11-01 192.82.68.145

СЭТГУЛЧ НЭРТЭИ МАЛНУУД БАИХ ЮМА ШИНГЭНИ УИЛДВЭР ХАНГАЛЛТАИ БАИГА ТУР ЗУРИН ХОМОСДОЛ УССЭН БАИЖ БОЛНО

Avatar

Өөлд 2021-11-01 202.55.188.105

Дэлхий даяар гамшиг Болжбино байхад үхлээр битгий. Дарамтлаад. Их мэдэгч царайлаад,
Цаг зуурын бэрхшээл ковидгүй цаг хугацаанд байсаар ирсэн. Өвчингүй амьдрахад биеэ. Бэлтгэцгээеээ,

Avatar

Зочин 2021-11-01 192.82.90.200

Дэлхийн 200 аад улстай дипломат харилцаатай биздээ ганцхан эрээний боомт хараад суух хэрэггүй. ёр нь гадаад харилцааны яамны сайд хүүхэн нэг бишээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж