Европын нэгэн хэрэглэгч Оросын хийн нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэнээр “Gazprom” компани Ямал-Европ хоолойгоор дамжин өнгөрөх хийн нийлүүлтийг зогсоожээ. Энэ талаар "Оросын хийн нийлүүлэлт худалдан авагчдын хэрэгцээнээс шалтгаалдаг" гэж “Gazprom” мэдэгдсэн байна.
Хийн нийлүүлэлт Москвагийн цагаар 09.00-10.00 цагийн хооронд эрс буурч, 10.00-11.00 цагийн хооронд бүрэн зогссон байна. Ийнхүү нийлүүлэлт зогссоны дараа дамжуулах хоолой дахь хийн урсгалын чиглэлд өөрчлөлт бий болж, эсрэг зүгт цагт 168 мянган шоо метр хий татжээ.
“Ямал-Европ” хийн хоолой нь Орос, Беларусь, Польш, Герман зэрэг дөрвөн улсаар дамждаг бөгөөд жилд 32.9 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай аж.
ЭХ СУРВАЛЖ: TASS