Байдены "завгүй" Баасан гариг болж өнгөрөв

Хуучирсан мэдээ: 2021.10.31-нд нийтлэгдсэн

Байдены "завгүй" Баасан гариг болж өнгөрөв

Байдены "завгүй" Баасан гариг болж өнгөрөв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд аравдугаар сарын 29-ний өдөр үйл явдлаар дүүрэн Баасан гариг байв. Тэрбээр Ром хотод Бямба, Ням гаригуудад зохиогдох “Их 20”-ын уулзалт болон олон улсын цаг уурын асуудлаарх 26 дахь удаагийн хэлэлцээрт оролцохоос өмнө хэд хэдэн уулзалт товложээ.

Байден хамгийн эхэнд Ватиканд Пап лам Фрэнсистэй уулзсан юм. Католик шашны чин сүсэгтэн Байдены хувьд энэ уулзалт онцгой ач холбогдолтой байв. Байден, Фрэнсис нарын дөрөв дэх удаагийн уулзалт 90 минут орчим үргэлжилжээ.

Байден уулзалтын үеэр Пап лам Фрэнсист өөрийн талийгаач хүү Баугын нандигнаж явдаг байсан зоосыг бэлэглэсэн байна. Түүний хүү Бау 2008-2009 онд  Делавэрийн үндэсний гвардид алба хааж байсан бөгөөд энэ нь тус гвардын 261 дүгээр бригадын тэмдэг бүхий тусгай зоос аж.

Байден "Миний хүү үүнийг надаас танд өгөхийг хүсэх байсан" гэв. Бауг 2015 онд нас барсны дараахан Ромын Пап Байдены гэрийн бүлийнхэнд хувийн зүгээс зөвлөгөө өгч байжээ. Пап ламтан Байденаас гадна тэргүүн хатагтай Жилл Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарыг хүлээн авч уулзсан юм.

Пап лам Фрэнсисийн хувьд уулзалтын үеэр католик шашинтан гэдгээрээ бахархаж явдгаа илэрхийлсэн бөгөөд АНУ-ын зарим нэг хуучинсаг үзэлтэй хамба ламууд түүний үр хөндөлтийг дэмжих байдлыг буруутгадаг ч тэрбээр ариун үйлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.

Ватиканы уулзалтын дараа Байден Итали улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла болон ерөнхий сайд Марио Драги нартай уулзсан юм. Ийнхүү Баасан гаригийн хамгийн сүүлийн уулзалтыг Ром дахь Францын Элчин сайдын яаманд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийв.

Энэхүү уулзалтыг АНУ, Францын харилцааг сайжруулах үүднээс тусгайлан зохион байгуулсан гэж шинжээчид үзэж байна. АНУ, Их Британи хоёр улс “AUKUS” гурван талт гэрээний дагуу Австралийн тэнгисийн цэргийн флотыг цөмийн шумбагч онгоцоор хангана гэж есдүгээр сард мэдэгдсэн билээ.

Улмаар Францыг Австралид шумбагч онгоц нийлүүлэх хэлэлцээрээс хассанаар талуудын хооронд томоохон зөрчил үүссэн юм. Үүний улмаас Франц олон тэрбум ам.долларын хохирол хүлээж буй. Ийнхүү Цагаан ордны зүгээс буулт хийж байгаагийн дохио болгож Байден “эв дүйгүй, бодлогогүй” алхам хийсэн гэдгээ уулзалтын үеэр илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж