Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой арваннэгдүгээр сарын 5-нд тохиож байна. Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болов.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил Монгол бахархлын өдөрт зориулсан аливаа ёслол хүндэтгэл, үндэсний бөхийн барилдаан, соёл урлагийн арга хэмжээнүүдийг цуцалж байв.
Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай.
Холбоотой мэдээ