Ирэх сард олон жилийн дунджаас дулаахан, цас бага орно | News.MN

Ирэх сард олон жилийн дунджаас дулаахан, цас бага орно

Ирэх сард олон жилийн дунджаас дулаахан, цас бага орно

Ирэх сард олон жилийн дунджаас дулаахан, цас бага орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе. Ирэх сард олон жилийн дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байна. 


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхний арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх бол дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-8 градус хүйтрэх нь. Арваннэгдүгээр сар гарын эхэн болон дунд үед, мөн сүүлчээр нийт нутгаар цастай. Салхины хурд 5-10 м/секунд байх төлөвтэй бол сарын сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна. Сарын эхэн болон дунд үед хүйтний эрч чангарч, 3-8 градусаар илүү хүйтэрнэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард Дорнод, Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дундаж өөрчлөгдөхгүй. Сарын эхэн болон дунд үед хүйтний эрч чангарч, 5-10 градус илүү хүйтэрч, цас орно. Бусад нутгаар илүү дулаан, цас багатай байх нь.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, цас багатай байх төлөв ажиглагджээ. Сарын дун үеэр хүйтний эрч бага зэрэг чангарч, 3-8 градусаар илүү хүйтэрнэ.

Зөвлөмж

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дундаж  орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-31 107.189.5.206

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж