"Үдийн хоол"-нд хатсан мантуу их хэмжээгээр нөөцөлсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.31-нд нийтлэгдсэн

"Үдийн хоол"-нд хатсан мантуу их хэмжээгээр нөөцөлсөн байжээ

"Үдийн хоол"-нд  хатсан мантуу их хэмжээгээр нөөцөлсөн байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй 1500 төгрөгийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгасан байна. Хяналт, шалгалтаар цайны газрууд хоолны дээж авдаггүй, хатсан мантуу ихээр нөөцөлсөн, хоол үйлдвэрлэл явуулах заал бохир, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангахгүй зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна. Сургуулийн удирдлага, орон тооны бус хяналтын зөвлөлөөс “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хоол үйлдвэрлэгчдэд тавих хяналт сул байгааг тус газрын зүгээс тодотгожээ.

УИХ-аас “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчилж, 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн юм. Гэвч стандартын шаардлага хангасан гал тогоотой сургууль нийслэлд ердөө 20 байгаа бол бусад нь түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж.

Энэхүү хөтөлбөрийн хоолны зардалд энэ онд 58 тэрбум, 2022 онд 174 тэрбум, 2023 qонд 240 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүнээс ирэх гурван жилд гадна гал тогоогүй 488 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангахад 22.4 тэрбум, 235 сургуульд засвар хийхэд 17.9 тэрбум төгрөг, 11 сургуульд хоолны газар барихад 6.6 тэрбум төгрөг, 23 сургуульд өргөтгөл барихад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж