Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1188 тохиолдол батлагдав. Үүнийг задалбал Улаанбаатарт 751, орон нутагт 433, зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн цар тахлын улмаас 41-80 насны 12 хүн нас баржээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Covid-19-ийн улмаас амь насаа алдсан хүмүүс архаг суурь өвчин хавсарсан байна. Тэдний долоо нь эмэгтэй, тав нь эрэгтэй байсан аж.