Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шотландыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2021.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шотландыг зорилоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шотландыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Шотландыг зорилоо. Тэрбээр уулзалтын санал шүүмжлэлд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн зүгээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Их Британи ба Умард Ирландын нэгдсэн улсын Глазгоу хотноо энэ оны арваннэгдүгээр сарын 1, 2-нд болох юм. НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж