Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Би хаашаа явах вэ?

Өнөөдөр
яагаад ч юм өөрийнхөө оюутаны амьдрал, оюутан насны хүсэл мөрөөдөл
итгэл үнэмшил, ирээдүйн тухай төсөөллөө бичмээр санагдлаа. Нэн ялангуяа
ирээдүйн тухай бодол миний санааг байнга бодолд даруулж заримдаа нойр
хүрэхгүй юм. Заримдаа би зөнч байсан бол ингэж ирээдүй маань ямар байх
болоо гэж санаа зовохгүй байсан байх даа. Анх 2007 онд оюутан болоод
хичээлийн эхний өдөр ангиа ололгүй өөр ангийн хичээлд суугаад нэг цаг
болчихож билээ. Дараа нь дахиад ангиа ололгүй өөр ангид хичээл орж
байсан нэг багшид бага зэрэг зэмлүүлж билээ хэхэ. Сүүлд зэмлэсэн багш
маань, зэмлэсэн ч гэж дээ бага зэрэг зөвлөгөө өгсөн багш маань 1-р курст
амьтаны хичээл орох болж билээ. Тэр багш миний хувьд бас магадгүй манай
ангийн хувьд хамгийн анхны хэцүү багш гэсэн тодотголыг хүртсэн хүн
болсон. Гэхдээ хэцүү гэдэг нь маш их шаардлага тавьдаг чанга хатуу багш
байсан бөгөөд бас их нээлттэй мөртлөө хөгжилтэй хүн байсан даа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж