Монголын залуучуудын холбооны /МЗХ/ Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус VII их хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар ээлжит бус VII их хурлыг өчигдөр /2021.10.29/ 16.00 цагт эхлүүлж, ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг солих талаар хэлэлцжээ.
Дашрамд дурдахад, МЗХ-ны Удирдах хорооноос аравдугаар сарын 12-нд ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх зэрэг үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ зарласан байдаг. О.Гэрэлт-Одын хувьд 2020 оны тавдугаар сард МЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон өчигдрийг хүртэл ажиллаж байв.
Холбоотой мэдээ