УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүгчдийг мэтгэлцээнд урив

Хуучирсан мэдээ: 2021.10.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүгчдийг мэтгэлцээнд урив

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүгчдийг мэтгэлцээнд урив

УИХ аравдугаар сарын 14-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Уг хуулийн зорилго нь шүүх хуралдаанаас хэргийг буцаахгүй байх шийдвэрийг хуульд тусгах юм. Тэгвэл дээрх хуулийг санаачлагч,  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай сэдвийн хүрээнд Дээд шүүхийн шүүгчдийг мэтгэлцээнд урьжээ.

Тодруулбал, Тэрбээр  "Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын дээд шүүхийн зарим шүүгчид уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа талаар Үндэсний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангах, шийдвэр гаргагч, хууль тогтоогч, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор зарчмын өөр байр суурьтай талууд нээлттэй мэтгэлцэх нь ач холбогдолтой гэж үзэж байна" гэжээ. 

УИХ-ын чуулганы үеэр Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Улсын дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг бий. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анхан болон давж заалдах, улсын дээд шүүхээс нийтдээ 267 хэргийг буцаасан хэрэг хэрэгсэхгүй болсон. 267  гэмгүй хүнд ял оноосон уу, аль эсхүл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэргийг буцаах заалтын цаана хүнийг хэлмэгдүүлж,  хэрэгтэнд ял завшуулж, мөрдөн байцаалтад байгаа хэргээр  барьцаалж удаан хугацаанд хүнийг шантаажлаад байна. Хэргийг нь цагаатгахгүй, шийтгэдэггүй хэргээр нь барьцаалдаг.

Эрх мэдэлтэй баян хүмүүсийг хэргээр нь  “төмсөгдөж” мөрдөн байцаалтад байлгах сонирхол хуулийнханд бол бий. Ийм байдлаар хуулийн мафи оршиж байна.

 Энэ хуулийг баталснаар шударга ёсыг дэнслэгч болно. Одоо яллагч байр сууринд байна. Босоо удирдлагатай. Прокурор яллах болон яллах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй юм шүү. Өмгөөлөгчийн цагаатгуулах нотлох баримтыг шалгадаггүй. "Жаст"-ын Ш.Батхүүг есөн жил шалгалаа. Ийм төр байж болох юм уу? Гэм буруугүй бол тэр хүнийг цагаатга. Одоогийн хуулийн улмаас олон хүн яллагдагч  гээд нэр зүүгээд  яваад  л байна. Гэмт хэрэгтэн ч биш, цагаадсан ч биш. Алуурчин ч юм шиг, биш ч юм шиг хэргүүд олон бий. Дээд шүүхээс буцаасан  хэргүүдийн  улмаас нийгэмд талцал үүсч, маргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж