Л.Болд тэргүүтэй гурван Элчин сайдын жуух бичиг хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.30-нд нийтлэгдсэн

Л.Болд тэргүүтэй гурван Элчин сайдын жуух бичиг хүлээгдэж байна

Л.Болд тэргүүтэй гурван Элчин сайдын жуух бичиг хүлээгдэж байна

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс 50 хувь мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.

Хуулийн дагуу уг  томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч  ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өчигдрийг /2021.10.30/ хүртэл дараах 21   Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ.Ерөнхийлөгч Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг Элчин сайд нарт үүрэг болгосон байдаг.

  • Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин
  • Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган
  • Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Энхсүх
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа
  • Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр
  • Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр.
  • Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан
  • Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Даваасүрэн
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганболд

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ НЬ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГУРВАН ЭЛЧИН САЙД

  •  Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд
  •  Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Уламбаярын Нямхүү
  •   Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж