Засгийн газар солигдох бүрт төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халах асуудал хөвөрдөг. Тухайлбал, 2008 онд Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 100 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол тухайн сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд 197 хэрэг хянан шийдвэрлэж энэ төрлийн хэрэг, маргаан хоёр дахин өсчээ. Мөн 2012 оны сонгуулийн жил төрийн албаны 133 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд энэ төрлийн хэрэг, маргаан 203 болж 52 хувиар, 2016 онд төрийн албаны 417 хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байсан бол 2017 онд 660 болж 58 хувиар тус, тус өссөн байна.
Харин 2020 онд төрийн албаны 199 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн бол 2021 оны гуравдугаар улиралд төрийн албаны 211 хэрэг маргаан, хянан шийдвэрлэсэн бөгөөд мөн өмнөх оноос өсөх хандлагатай байгаа аж.
2018-2020 онд 1241 төрийн албан тушаалтныг ажилд эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ойролцоогоор 4 орчим тэрбум төгрөгийг олгох шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 30 орчим хувьтай, харин төр буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгаа юм.
Ерөнхийдөө Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг шалтгаануудтай холбоотой гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ статистикд дурджээ.
ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан“ Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн 60-70 хувь нь нэхэмжлэгчийн талд харин 30 орчим хувь нь хариуцагчийн талд шийдвэрлэгдэж байна. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч байна гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа хэрэг юм. Тэгэхээр ажлаас халж байгаа дарга нарын гаргаж байгаа захиргааны акт хууль бус буюу өөрөөр хэлбэл хуулийн үндэслэл буруу байна гэсэн үг” гэжээ.
Зочин 2021-10-30 202.21.98.238
ТӨРИЙН АЛБЫГ ДОР ХАЯЖ ХОЁР ДАХИН БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ!!! ДҮҮРЭГ, ХОРОО БҮРТ ЗАНХАЙЖ СУУСАН, ХИЙЦГҮЙРСЭН АМЬТАД ДҮҮРЭН БАЙНА. КОМПЮТЕР, ПРИНТЕР Ч АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ АВГАЙ НАР ХООРОНДОО ХОВ БАЗАЖ, БИДНИЙ ХӨЛС ЦУСААР ХУРИМТЛАГДСАН ТӨСВӨӨС ЦУСАЛЖ БАЙЖ СЭТГЭЛ ГАРГААД ҮЙЛЧИЛЖ ЧАДДАГГҮЙ!!!
Зочин 2021-10-30 103.26.194.126
Ene neg namchirhaj tanil tal hamaatan sadanguudaa turiin bolon ulsiin umchit kompaniudad shurgaluulj ashig sonirholiin bolon avilgiin suljee uusgeed baigaa luivarchid avilgachidaa tur hezee tseverleh yam be undsen huulind chini shahsin shutleg,yas undes,uzel bodloor ni yalgavarlaj bolohgui geed todoos tod zaachihaad baihad l uzel bodol,namaar ni yalgavarlan gaduurahaad deed darga nar ni medsench medeegui dur esgeed bh yam bid chini tiim oluulaa bil uu gadnii hunii garaar barag ustah shahsan
Зочин 2021-10-30 185.220.100.254
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
ХҮН ХҮН 2021-10-30 59.153.115.57
ТӨРИЙН АЛБА ЦОМХОН БАЙХ ХЭРЭГТЭЙ ӨНӨӨДӨР ТӨРИЙН АЛБА НАМ ДАГСАН БӨХС ДОЛООГЧ СОНГУУЛААР НАМДААН САНАЛ НЭМДЭГ БАЙГУУЛАГ БОЛОЖ ДАНХАЙСААР БАЙНА ҮҮНИЙ ГАЙГААР ХУЛГАЙЧ НАР СОНГУУЛЬ БҮРЭЭР ЭЭЛЖЛЭН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСААР ЭНЭ БОЛ ӨНӨӨГИЙН НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ГАЙ ЮМ
иргэн 2021-10-30 64.119.22.240
Төрийн албыг цэвэрлэх гэхээс илүүтэй эхлээд сонгууль болгоны дараа бий болдог нам дагасан тохиолдлын томилгоог зогсоох ёстой. Үүний дараа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шүүрдэх чадавхжуулах өрсөлдүүлэх ялангуяа удирдлагын чадавхийг сайжруулах явдал ус агаар мэт хэрэгтэй байна. Улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа ердөө хоёр л асуудал байна. 1. Улс төржилт, 2. Ашиг сонирхол энэ хоёрыг зохистой болгосон цагт л энэ улс орон хөгжинө.
Зочин 2021-10-30 122.201.21.152
Сиандартын газар Ө.Энхтүвшингийн шахаагаар томилогдсон Б.Билгүүн гэгч авилгачийг халаачээ .Энэ нөхөр давраад гэм зэмгүй төрийн албан хаагчдыг хохироосоор байна.
зочин 2021-10-30 103.57.92.165
Ёс юм шиг сонгууль бүрийн дараа ийм халаа сэлгээ болж л байдаг шд.
Одоо тэгээд дасцгааж дээ.
ТА-наас 211 хүн халагдсан ь харин ч бага тоо байна 2021-10-30 103.26.194.237
Сонгуулийн дараа шинээр бүрддэг шахам болсон цүнх баригчид, авлигачид, улстөрчдийн гар хөл болсон ТА-ыг бүтэн бүрэлдэхүүнээр нь цэвэрлэж Монголын Төрийн албанд Их цэвэрлэгээ хийхгүй бол бүтэхгүй энэ янзаараа
0000 2021-10-30 59.153.115.57
Халаад дахин өөр хүн авач нэг хулгайчыг нөгөө хулгайчаар солиж орон тоо хэвээр байх юм бол халсаны хэрэг байнуу