“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна"

“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна"

Сүхбаатарын талбайд тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн 21 настай хоёр залууг лоозон ашиглаж иргэдийг жагсаал цуглаанд уриалсан гэх үндэслэлээр гэрийнх нь гаднаас өнөөдөр өглөө шууд баривчилжээ. Улмаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст  шалгаж гэмт хэргийн холбогдолгүй хэмээн суллажээ.

Өмгөөлөгч А.Пүрэвдулам: "Үндсэн хуульд зааснаар аливаа иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл өнөө өглөө үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө энэ хоёр залууг цагдаагийн газар авчирсан байна. Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлагдмааргүй байна. Машин тэргийг нь хурааж авмааргүй байна. Сүүлийн үед иргэдийг цагдаа нар сүрдүүлэх байдал нэмэгдлээ.

Иргэн Жаргалсайхан:  Үг хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчиллаа. Орцноос хамт гарч ирсэн хүнийг хүртэл баривчилсан. Цаасан дээр “Хэнтий явна” гэх бичиг бичсэн байсан. Тэрийгээ шалгуул гэхэд ах гайхаж, юу болсон, яасан гэх хооронд баривчилан авч явсан. Андуурсан гэж сулласан байна гэв.

Иргэн Б. Билгүүн:

“Нийгэмд Э.Одбаярын суллалаа гэх мэдээлэл их явж байна. Түүнийг мэргэжлийн эмчид шилжүүлсэн байна. Учир гэвэл 461-р хорих ангийн эмнэлэг нь Э.Одбаярын эрүүл мэндийн шаардлагын хангаж чадахгүй байгаа учраас шилжүүлсэн. Мөн араас нь хүмүүсийг хоморголон баривчилсаар байна. Шүүхийн шийдвэр эцэслэж гараагүй байна. Олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаа нь харамсалтай байна” гэв.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж