Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус VII их хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ. Төлөөлөгчдийн олонхын саналаар ээлжит бус VII их хурлыг өнөөдөр /2021.10.29/ 16.00 цагт эхлүүлсэн байна. Хурлаар ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг солих талаар хэлэлцэх аж. Монголын залуучуудын холбооны Удирдах хорооноос аравдугаар сарын 12-нд О.Гэрэлт-Одыг үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх зэрэг үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэснээ зарласан байдаг. О.Гэрэлт-Одын хувьд 2020 оны тавдугаар сард Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Дашрамд дурдахад, өчигдөр УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монголын залуучуудын холбоо залуучуудын нэр бариад хотын төвд байр, газар булаацалдсан одон медаль зардаг хэсэг бүлэг бий. Үүнийг Засгийн газар анхааралдаа аваасай" гэж мэдэгдсэн удаатай.
Холбоотой мэдээ