Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2021.10.29) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Раул Делгадо Консепсион Монгол-Кубын парламентын бүлгийн даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгааг уулзалтын эхэнд дуулгав. Тэрбээр, шинээр томилогдон ажиллах Элчин сайд нь Куба Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны хэлтэст олон жил ажилласан туршлагатай нэгэн болохыг танилцуулав. Өнгөрсөн таван жил Монгол Улсад ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, тэр дундаа хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол-Кубын парламентын бүлгийн дарга ноён Б.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллахад нэр төрийн хэрэг байсан гэлээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг Бүгд Найрамдах Куба Улсад айлчлуулах урилга хэвээр байгааг тэмдэглэж, айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа эрхэм Элчин сайдтай нутаг буцахаас нь өмнө уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ноён Элчин сайдын үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэв.

Куба Улс нь олон жилийн өмнөөс Монгол оюутнуудыг Засгийн газрынхаа тэтгэлгээр их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн сайхан уламжлалаа хадгалан, одоо ч гэсэн анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаад талархалтай байдгаа илэрхийлээд ноён Раул Делгадо Консепсионы цаашдын ажилд нь амжилт хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж