Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний IV зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний IV зөвлөгөөн боллоо

Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний IV зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэн эх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж байна. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин "Монгол Улсын Засгийн Газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдэвт нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний iv зөвлөгөөнийг нээн, үг хэлэв. Тус зөвлөгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр НҮБ/ХАС-ын дэмжлэгтэйгээр танхим болон цахим хэлбэрээр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо зохион байгуулав.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны дэд сайд М.Баттүвшин, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, НҮБХАС, НҮБ/ХС, ДЭМБ, АХБ зэрэг олон улсын байгууллагууд,  ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн  эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 180 хүн оролцлоо. Дэлхийн шинэчлэгдсэн стратегийн гурван гол зорилт нь Эсэн мэнд амьдрал, эрсдэлгүй хөгжил, эргэлтгүй шинэчлэл юм. Энэ асуудлыг дэмжигч улс орнууд “Эмэгтэй хүн бүр, Хүүхэд бүр” хөдөлгөөнийг дэмжин ажилласны үр дүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхэн тэд хаана хэрхэн амьдарч байгаагаасаа үл хамааран сэргийлж болох эрсдлээс ангижрах болно гэж үзэж байна. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Алсын хараа-2050, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэгт эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд  хэрэгжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгээс үзэхэд  уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны биелэлт 71.1 хувьтай  байна. Тухайлбал нярай, 1 хүртэлх, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт зорилтот түвшинд хүрсэн байна. Харин эхийн эндэгдлийн хувьд харьцангуй бууж байсан хэдий ч сүүлийн 2 жилд нэмэгдэж, 2021 оны 9 сарын байдлаар 45 эх эндэж, эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөнд 89,7 болж өнгөрсөн оны мөн үеэс даруй 3 дахин нэмэгдсэн байна. Ингэж эхийн эндэгдэл өсөхөд улс оронд үүсээд буй цар тахлын асуудал нөлөөлж байгаа хэдий ч, хүний нөөцийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, орны хүрэлцээ дутмаг зэрэг нь зохих нөлөө үзүүлсээр байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дах заалтад тусгагдсан “эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үйл ажиллагаандаа  мөрдлөг болгох шаардлага тавигдаж байна. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарсан байх болно.

 

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж