Их Британид эмэгтэйчүүд баар, шөнийн клубуудын эсрэг бойкот зарлав | News.MN

Их Британид эмэгтэйчүүд баар, шөнийн клубуудын эсрэг бойкот зарлав

Их Британид эмэгтэйчүүд баар, шөнийн клубуудын эсрэг бойкот зарлав

Их Британид эмэгтэйчүүд баар, шөнийн клубуудын эсрэг бойкот зарлав

Их Британийн шөнийн клуб, бааранд эмэгтэйчүүдийн "уух юм"-нд мансууруулах эм, бодис хийх, биед нь тарих зэрэг гэмт хэрэг ихээр гарах болсны эсрэг орон даяар хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тодруулбал, "Охид шөнө гарахгүй" гэж нэрлэсэн кампанит ажлын хүрээнд  засгийн газар, шөнийн клуб, бааруудад хандан залуу эмэгтэйчүүдийг "болзооны хүчирхийлэл" гэгддэг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байна. Улмаар Бристол, Брингтон, Ноттингхэм зэрэг хотууд санамж бичиг байгуулж эхэлжээ. Түүнчлэн Ноттингхэм хотын цагдаагийн газраас амралтын өдрүүдэд шөнийн цагаар эргүүл гаргаж, охид, бүсгүйчүүдийн аюулгүй "шоудах" боломжийг хамгаалж эхэлсэн аж.

 "Охид шөнө гарахгүй" кампанит ажил олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг ихээр татаж байна. Улмаар шөнийн клубуудыг үйлчлүүлэгчдээ сайтар нэгжиж, хууль бус зүйлс авч орохоос сэргийлэхийг шаардан гарын үсэг цуглуулсанд 170 мянган хүн нэгджээ.

Их Британийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн ес, аравдугаар сард "уух юм"-нд эм, бодис хийсэн 198 тохиолдол бүртгэгдсэн бол 24 охин шөнийн клубт явж байхдаа мансууруулах зүйл тариулсан хэрэг бүртгэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-30 185.220.100.254

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

болдоо 2021-10-30 66.181.177.61

ямар тэнэг юм ярьдаг юм бэ …. шоудахаа л больчих л доо … кккк

Avatar

Зочин 2021-10-30 107.77.214.234

Erguuteed bai. Erchuud ayul ersdelgui showdaj bolood bhd emegteichuud showdahaaraa huchirhiileld urtdug bh yostoi esvel showdah erhgui bh yostoi yumuu? Emegteichuud showdahaaa baichval erchuud ch barand oroh sonirholgui bolno.

Avatar

Оноч 2021-10-30 66.181.161.92

Их зөрчилтэй юм ярьж бх юм. Эрчүүд шоудаж болдог охид болохгүй юу гэж барьцав. Зөвшөөрч бна. тэгснээ доор нь охид шоудахгүй бол эрчүүд ч шоудах сонирхолгүй болно гэнэ. Тэгээд юу гэсэн үг үү. охид шоудмаар бнаа л гэж хэлэлдээ. Эрчүүд чинь шууд утгаар нь л ойлгодог улс. Тэгж ойлгоно.

Avatar

Зочин 2021-10-30 17.150.213.55

Yostoi zuv hudulguun bna. Mongold iim hereg ih heveeree l bgaa baih. Mongold ch bas heregtei bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж