Их Британийн шөнийн клуб, бааранд эмэгтэйчүүдийн "уух юм"-нд мансууруулах эм, бодис хийх, биед нь тарих зэрэг гэмт хэрэг ихээр гарах болсны эсрэг орон даяар хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тодруулбал, "Охид шөнө гарахгүй" гэж нэрлэсэн кампанит ажлын хүрээнд засгийн газар, шөнийн клуб, бааруудад хандан залуу эмэгтэйчүүдийг "болзооны хүчирхийлэл" гэгддэг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байна. Улмаар Бристол, Брингтон, Ноттингхэм зэрэг хотууд санамж бичиг байгуулж эхэлжээ. Түүнчлэн Ноттингхэм хотын цагдаагийн газраас амралтын өдрүүдэд шөнийн цагаар эргүүл гаргаж, охид, бүсгүйчүүдийн аюулгүй "шоудах" боломжийг хамгаалж эхэлсэн аж.
"Охид шөнө гарахгүй" кампанит ажил олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг ихээр татаж байна. Улмаар шөнийн клубуудыг үйлчлүүлэгчдээ сайтар нэгжиж, хууль бус зүйлс авч орохоос сэргийлэхийг шаардан гарын үсэг цуглуулсанд 170 мянган хүн нэгджээ.
Их Британийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн ес, аравдугаар сард "уух юм"-нд эм, бодис хийсэн 198 тохиолдол бүртгэгдсэн бол 24 охин шөнийн клубт явж байхдаа мансууруулах зүйл тариулсан хэрэг бүртгэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS
Холбоотой мэдээ