Их Британи, Францын хооронд зөрчил гүнзгийрч байна

Хуучирсан мэдээ: 2021.10.30-нд нийтлэгдсэн

Их Британи, Францын хооронд зөрчил гүнзгийрч байна

Их Британи, Францын хооронд зөрчил гүнзгийрч байна

Загас агнууртай холбоотой маргаанаас үүдэн Их Британи, Францын хооронд зөрчил гүнзгийрч байна. Тодруулбал, Их Британийн гадаад хэргийн яамнаас өнгөрсөн Пүрэв гаригт тус улсад суугаа Францын элчин сайдыг дуудаж, загасчлалын эрхэнд заналхийлсэн үйлдэлд тайлбар авчээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Францын ерөнхий сайд Жан Кастекс маргааныг шийдвэрлэхээр нээлттэй уулзалт хийх саналыг тавьсан байв.

Нормандын арал болон Их Британийн ойролцоох далай, тэнгист загасчлалын үйл ажиллагаа явуулах Европын холбооны завины лицензээс болж хоёр орны хооронд маргаан үүсгэсэн юм. Их Британи нь Жерси, Гюрнсей зэрэг Лондонгоос аюулгүй байдал, гадаад харилцаанд хараат арлуудын ойролцоо загасчлах Францын завинд лиценз олгохоос татгалзсан аж. Улмаар Их Британийн талаас лиценз олгохгүй татгалзсаар байвал Франц нь ирэх долоо хоногт хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ. Үүний зэрэгцээ Францын албаныхан өнгөрсөн Лхагва гаригт Их Британийн  загасчлалын хоёр завийг торгож, нөгөөг нь саатуулсан аж.

"Энэ бол дайн биш. Гэхдээ тулаан. Францын загасчдад эрх бий. Гэрээ байгуулсан бол биелүүлэх ёстой" хэмээн далайн сайд Анник Гирардин мэдэгджээ. Өдгөө Францын 200 гаруй загасчин лиценз авахаар Их Британийн эргийн ойролцоо усанд эргэлдсээр байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж