Ром хотноо өнөөдөр, маргааш үргэлжлэх Их-20 орны дээд хэмжээний уулзалтад Хятадын дарга Ши Жиньпин бичелэн бус, цахимаар оролцох тухайгаа мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Ши Жиньпин видео бичлэгээр дамжуулан илтгэл тавих гэнэ. Covid-19 цар тахал гарснаас хойш буюу 2020 оны эхнээс хойш Хятадын дарга Ши Жиньпин гадаадын аль ч оронд айлчлаагүй юм.
Үүний зэрэгцээ Их-20-ийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Фүмио Кишида зэрэг хэд хэдэн орны удирдагчид биечлэн оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Гэсэн ч дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Итали улсын зүгээс Их-20 бүлгийн удирдагчдыг уулзалтад биечлэн оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Одоогоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден чуулганд биечлэн оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Их-20 бүлэг нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 80 хувийг гаргадаг. Их-20 орны уулзалтын дараа ням гаригт НҮБ-ын COP26 цар уурын чуулга уулзалт Шотландад эхэлнэ. Тус чуулганд ч мөн Ши Жиньпин биечлэн оролцохгүй гэж таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ